Мэдээ мэдээлэл

УЯАЧДЫН ШИНЭ ЖИЛ 2010-2011

ММСУХ-ны 15 жилийн ойн нэрэмжит Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн 12 сарын 16 нд “ПАЛАС” зочид буудалд болно.

ММСУХ-ны 15 жилийн ойн нэрэмжит Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн 12 сарын 16 нд “ПАЛАС” зочид буудалд болно. Эрхэм хүндэт уяачид, морь сонирхогчид, морины зүтгэлтэнгүүд та бүхнийгээ  шинэ жилийн баяртаа  хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монголын уяачдын шинэ жилийн баярын үеэр ММСУХ-ны Рейтингын зөвлөлийн шийдвэрээр

Монгол улсын манлай есөн уяач

Монгол улсын манлай есөн унаач хүүхдүүд

Монгол улсын манлай есөн азарга

Монгол улсын манлай есөн их морьдыг

шалгаруулан олон нийтэд зарлан алдаршуулна. Мөн энэ шинэ жилийн цэнгүүний үеэр хөдөө орон нутагт олон жил хурдан морь уяж, өндөр амжилт гаргасан ахмад уяачдыг урилгаар оролцуулж, ММСУХ  хүндэтгэл үзүүлэх юм байна.

Уяачдын шинэ жилийн баярын цэнгүүнийг телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо

 Шинэ жилийн цэнгүүний талаарх тодорхой мэдээлэл авахыг хүсвэл. Утас 88073024

 

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз дээд насны уралдаанд газар газрын шандаст хурдан 27 эрлийз дээд нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан Эрлийз дээд насны морьд ирсэн байлаа.
ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо. "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.