Мэдээ мэдээлэл

Монгол улс-Азийн морин уралдааны холбооны гишүүн орон болж албан ёсны батламжаа гардан авлаа

АМУХ-ны 33-р зөвлөлгөөнд дэлхийн 36 орны 1200 орчим морин спортын төлөөлөгчид оролцсоны дотор Олон улсын морин уралдааны холбооны ерөнхийлөгч Люьс Романет, Олон улсын олимпын хорооны төлөөлөгчид, морин спорт өндөр хөгжсөн Америк, Англи, Ирланд, Франц, Өмнөд Африк, Швед, Швейцари, Иран, Турк, ОХУ, Хятад гэх мэт орнуудын морин спортын холбоодын төлөөлөгчид морины зүтгэлтнүүд оролцлоо. 

АМУХ-ны 33-р зөвлөлгөөнд дэлхийн 36 орны 1200 орчим морин спортын төлөөлөгчид оролцсоны дотор Олон улсын морин уралдааны холбооны ерөнхийлөгч Люьс Романет, Олон улсын олимпын хорооны төлөөлөгчид, морин спорт өндөр хөгжсөн Америк, Англи, Ирланд, Франц, Өмнөд Африк, Швед, Швейцари, Иран, Турк, ОХУ, Хятад гэх мэт орнуудын морин спортын холбоодын төлөөлөгчид морины зүтгэлтнүүд оролцлоо. 
Уг зөвлөлгөөнд   АМУХ- ны урилгаар  УИХ-ын гишүүн, МУ-ын шадар сайд, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд хүндэт зочин, төлөөлөгчдийн тэргүүнээр оролцож ,ММСУХ-ны төлөөлөгчид тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Билэгдэмбэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, тэргүүлэгч гишүүн У.Буяндэлгэр, хэвлэл мэдээллийн албаны дарга Я.Болдбаатар, Булган аймгийн Баяннуур сумын салбар холбооны тэргүүн С.Манлайбаатар нар оролцлоо.
АМУХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны үеэр АМУХ-ны ерөнхийлөгч Кожи Сато, МУ-ын Шадар сайд, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдод АМУХ-ны нэгдсэн гишүүнчлэлтэй орон болсонд баяр хүргэж, холбооны албан ёсны батламж бичгийг гардууллаа. 
Зөвлөлгөөний нэгдсэн хуралдаанд МУ-ын Шадар сайд, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд Монголын хурдан морины уралдааны хөгжил, цаашдын чиг хандлага сэдвээр илтгэл тавьж, Монголын хурдан морины уралдаан, ММСУХ-ны үйл ажиллагааны тухай богино хэмжээний баримтат кино үзүүлэв. 
ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар уг зөвлөлгөөний үеэр ажлын олон уулзалтууд хийж, АМУХ-ны удирдлагууд, Австрали, Япон, Солонгос, Сингапур, Хонгконг, Шинэ Зеланд, Катар, Турк, АНУ, гэх мэт орнуудын төлөөлөгчдийн тэргүүнүүд, морин спортын зүтгэлтнүүдтэй уулзаж цаашид хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны эхлэлийг амжилттай тавилаа. 
ММСУХ-ны шинэ удирдлага холбооны гадаад харилцааг хөгжүүлж, морин спортыг хөгжлийн шинэ шатанд хүргэх зорилго тавьж ажилласаны үр дүнд ММСУХ Олон улсын морин спортын томоохон байгууллага АМУХ-ны албан ёсны гишүүн орон боллоо. 

ММСУХ-оос АМУХ-нд цаашид хамтран ажиллах зарим тодорхой саналуудыг уламжиллаа. 
Тухайлбал: 
- Монголын үндэсний хурдан морины уралдааны гайхамшиг болсон хурдан морь унаач хүүхдүүдийг  мэргэжлийн хурдан морь унаач буюу Jockey болгох сургалтанд хамруулж, АМУХ-ны гишүүн орнуудын морины уралдаанд оролцох боломжийг нээж өгөх.
-   Монголын алдартай уяачдыг гадаадын морины уралдаанд оролцох, ажиллах боломжийг олгох.
- Хурдан морины эмчилгээ, эрүүл ахуй, үржлийн асуудлаар заавар зөвлөгөө авч,тусламж  дэмжлэг авах.
- Монголын хурдан морины уралдааны нөхцөл байдал, уралдааны зам, тоног төхөөрөмжийн байдлыг сайжруулах талаар үнэлгээ дүгнэлт, заавар зөвлөмж авах зэрэг асуудлууд байлаа

Азийн Морин Уралдааны Холбооны удирдлагууд Монголын талын саналыг анхааралтай хүлээн авч бүх талаар туслаж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 92 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...
2017 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа 2017 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа