ММСУХ-ны их хурлууд
Анхдугаар их хурал:
- 1995 оны 5 сарын 25-нд Улаанбаатарт МҮЭС-ын Төв ордонд болсон.
- 19 аймгаас ирсэн 189 төлөөлөгч оролцсон.
- Г.Пунцагбалжир нээсэн.
- Адъяагийн Баярмагнай анхдугаар их хурлын илтгэлийг бэлтгэн тавьж хэлэлцүүлсэн.
- Энэ их хурлаас ММСУХ-г байгуулах шийдвэр гаргасан.
- Тэргүүнээр Г.Пунцагбалжирыг, дэд тэргүүнээр Д.Самданжамц, Г.Баттөмөр нарыг, нарийн бичгийн даргаар Г.Төмөр хадуурыг, тэргүүлэгчдээр 15 хүнийг тус тус сонгосон.
Анхдугаар их хурлыг Г.Пунцагбалжир, Г.Баттөмөр нар санхүүжүүлж зохион байгуулсан.
Ууган тэргүүн Галбадрахын Пунцагбалжир:
Төв аймгийн Эрдэнэ суманд 1957 онд төрсөн. Олон үеийн уяач удамтай. Бүрэн дунд боловсролтой. Шатрын спортын мастер.
1995 оны 5 дугаар сараас 1996 оны 11 дүгээр сар хүртэл ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хугацаанд хурдан морины бай шагнал, үнэ ханшийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн үр бүтээлтэй ажилласан. Хөдөлмөрийн гавъяаны одонгоор нэхэн шагнагдсан.
Хоёрдугаар их хурал:
- 1998 оны 7 дугаар сарын 25-нд Хархоринд болсон.
- 21 аймгаас ирсэн 150 төлөөлөгч оролцсон.
- А. Баярмагнай нээсэн.
- У.Буяндэлгэр тайлан илтгэл тавьсан.
- Их хурлаас ММСУХ-ны үйл ажиллагааг сайшаасан.
- Тэргүүнээр У.Буяндэлгэрийг, дэд тэргүүнээр С.Жаргал, Г.Баттөмөр нарыг
- Байнгын нарийн бичгийн даргаар А. Баярмагнайг
- Хяналтын албаны даргаар Г.Төмөрхадуурыг
- Тэргүүлэгчээр 18 хүнийг тус тус сонгосон.
Удаах тэргүүн Уламбаярын Буяндэлгэр:
Хэнтий аймгийн Дархан суманд 1946 онд төрсөн. XIX-XX зууны үеийн Ар Халхын нэрт уяач Ононмөр харваачийн зээ хүү. Эрхүүгийн ХААДС төгссөн. Агнуур зүйч мэргэжилтэй.
1999 онд Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэн. 1996 оны 12 дугаар сараас 2001 оны 12 дугаар сар хүртэл ММСУХ-ны Тэргүүнээр 5 жил ажилласан.
ММСУХ-г бүтэц, зохион байгуулалтын талаар бэхжүүлэх, Их хурд-I, II уралдаануудын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ихээхэн үр бүтээлтэй ажилласан.
Гуравдугаар их хурал:
- 2001 оны 12 дугаар сарын 21-нд Улаанбаатарт Мэдээлэл Технологийн Үндэсний паркад хуралдсан.
- 20 аймаг, хотоос сонгогдсон 143 төлөөлөлгч оролцсон.
- А. Баярмагнай нээсэн.
- У.Буяндэлгэр тайлан илтгэл тавьсан.
- Их хурлыг Ц.Дашзэвэг удирдсан.
- Их хурлаас ММСУХ бодлого, үйл ажиллагааг дэмжин сайшааж, зарим шинэ чиглэлээр идэвхитэй ажиллахыг даалгасан.
- Холбооны ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнэ
- Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Батхүү
- Дэд ерөнхийлөгчөөр Д.Самданжамц, Г.Баттөмөр нарыг
- Ерөнхий нарийн бичгийн даргаар А. Баярмагнайг
- Хяналтын албаны даргаар Г.Бадамдоржыг
- Тэргүүлэгчээр 21 хүнийг тус тус сонгосон
Ерөнхийлөгч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ:
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 1963 онд төрсөн. Говийн их уяач удамтай.
ОХУ-ын Свердловск хотын Улсын Их Сургуулийн философич мэргэжлээр төгссөн.
Цэргийн их сургуулийн багш, “Ажнай ” корпорацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
2004-2008 онуудад Монгол Улсын УИХ –ын гишүүнээр сонгогдон ажилласан.
2004 онд Алдарт уяач цол хүртсэн. 2001 оны 12 дугаар сараас 2008 оны 12 дугаар сар хүртэл ММСУХ-ны ерөнхийлөгчөөр долоон жил ажилласан.
Монголын хурдан морины уралдааны хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэх тогтолцоог буй болгох, холбооны орон нутгийн салбаруудыг бэхжүүлэх чиглэлээр дорвитой алхамуудыг хийсэн нь олон нийтэд үнэлэгдсэн байна.
Дөрөвдүгээр их хурал:
- 2005 оны 4 дүгээр сарын 9-нд Улаанбаатарт Мэдээлэл Технологийн Үндэсний паркад хуралдсан.
- 21 аймаг, хотоос сонгогдсон 124 төлөөлөлгч оролцсон.
- А. Баярмагнай нээсэн.
- Д.Бат-Эрдэнэ: Тайлан илтгэл тавьсан.
- Их хурлыг Ц.Дашзэвэг удирдсан.
- TИх хурлаас ММСУХ бодлого, үйл ажиллагааг дэмжин сайшаасан боловч зарим хүмүүс нилээд шүүмжлэлтэй хандсан.
- Холбооны ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнийг
- Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Т.Энхбатыг
- Дэд ерөнхийлөгчөөр Т.Энхтайваныг
- Ерөнхий нарийн бичгийн даргаар А. Баярмагнайг
- Хяналтын албаны даргаар С.Энхбаатарыг
- Тэргүүлэгчээр 31 хүнийг тус тус сонгосон.
Тавдугаар их хурал:
- 2008 оны 12 дугаар сарын 6-нд Улаанбаатар хотод “Ард” кино театрт хуралдсан.
- 21 аймаг, нийслэл дүүргийн салбараас сонгогдсон 178 төлөөлөлгч оролцсон.
- Г.Баттөмөр нээсэн.
- Д.Бат-Эрдэнэ тайлан илтгэл тавьсан.
- Хурлыг УИХ-ын гишүүн Су. Батболд удирдсан.
- Хурлаас ММСУХны бодлого, үйл ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх нь зүйтэй гэсэн үндсэн дүгнэлт хийсэн.
- Холбооны ерөнхийлөгчөөр Монгол улсын шадар сайд Миеэгомбын Энхболдыг
- Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Банзрагчын Билэгдэмбэрэлийг
- Дэд ерөнхийлөгчөөр Лхагважавын Ариунболд, Яйчилийн Батсуурь, Сүрэнгийн Баасанхүү нарыг
- Ерөнхий нарийн бичгийн даргаар Пүрэвийн Сэргэлэнг
- Тэргүүлэгчээр 45 хүнийг тус тус сонгосон байна.
VII ИХ ХУРЛААС ГАРГАСАН ШИЙДВЭР
2019 оны 01 сарын 24-нд Улаанбаатар хот "Corporate convition center"-д хуралдсан
21 аймаг, 330 сум, 6 дүүргээс салбараас сонгогдсон 750 төлөөлөгч оролцсон
С.Баасанхүү хурал даргалсан.
ММСУХ-ны дүрэм шинээр батлагдсан.
ММСУХ-ны салбар холбооны дүрэм батлагдсан
ММСУХ-ны хурдан морины уралдааны дүрэм батлагдсан
ММСУХ-ны Ерөнхийлөгчөөр МУТМУ Ц.Батсайханг сонгосон.
ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Хишигбаатар сонгогдсон.
Д/д |
VII Их хурлын тогтоол |
Тооллогын комиссын тогтоол |
Тооллогын комиссын тогтоолын шийдвэр |
1 |
А/01-05 Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай |
Дугаар01. Сэрвээний өндөр болон үүлдэрлэг байдлыг тогтоож ялгаж уралдуулах тухай |
Санал өгсөн-603 Дэмжсэн- 154 Дэмжээгүй- 449 25,53 хувиар дэмжигдсэнгүй. |
Дугаар02. Монгол морьдоос эрлийз морьдыг ялгаж уралдуулах тухай |
Санал өгсөн-518 Дэмжсэн-450 Дэмжээгүй-68 86,87 хувиар дэмжив. |
||
Дугаар03. Сэрвээний өндрийг хэмжих тухай |
Санал өгсөн-619 Дэмжсэн-401 Дэмжээгүй-218 64,78 хувиар дэмжив. |
||
Дугаар04. Үүлдэрлэг байдлыг ялгаж уралдуулах тухай |
Санал өгсөн-601 Дэмжсэн-177 Дэмжээгүй-424 29,45 хувиар дэмжигдсэнгүй. |
||
Дугаар05. Сэрвээний өндрийг өнөөгийн мөрдөж буй стандартаар мөрдөх тухай |
Санал өгсөн-595 Дэмжсэн-352 Дэмжээгүй-243 59,15 хувиар дэмжив. |
||
2 |
А/06-11 Холбооны дүрмийн төслийн талаар авах арга хэмжээний тухай |
Дугаар06. Салбар холбоодын гишүүны татвар тогтоох тухай |
Олонхи төлөөлөгч санал дэмжээгүй. |
Дугаар07. Ерөнхийлөгчид 1 хүн нэр дэвшвэл илээр, 2 ба түүнээс дээш нэр дэвшигч нэр дэвшсэн тохиолдолд нууц санал хураалтаар сонгох тухай |
Олонхи дэмжив. |
||
Дугаар08. Тод манлай уяач нараас бүрдсэн бодлогын зөвлөлтэй байх тухай |
Олонхи төлөөлөгч санал дэмжээгүй. |
||
Дугаар09. Аймаг, Нийслэл салбар холбоодын төлөөллөөс бүрдсэн бодлогын зөвлөлтэй байх тухай |
Олонхи дэмжив. |
||
Дугаар10. Ерөнхий нарийн бичгийн даргыг холбооны их хурлаас сонгох тухай |
Олонхи төлөөлөгч санал дэмжээгүй. |
||
Дугаар11. Их хурлын чөлөөт цагт Бага хуралтай байх эсэх |
Олонхи төлөөлөгч саналдэмжээгүй. |
||
3 |
А/12 ММСУХ-ны шинэчилсэн дүрэм батлах тухай |
Дугаар12. ММСУХ-ны шинэчилсэн дүрмийн төслийг батлах тухай |
100 хувиар дэмжив. |
4 |
А/13 Салбар холбооны жишиг дүрэм батлах тухай |
Дугаар13. ММСУХ-ны салбар холбоодын жишиг дүрмийн төслийг батлах тухай |
100 хувиар дэмжив. |
5 |
А/14 Хурдан морины уралдааны дүрмийн талаар авах арга хэмжээ |
Дугаар14. Хурдан морины уралдааны замд 2км тутамд морьтой жишүүлийг бий болгох |
Санал дэмжигдээгүй. |
Дугаар15. Хурдан морины уралдааны замд Хандивлагчийн автомашиныг явуулах |
Санал дэмжигдээгүй. |
||
Дугаар16. Хурдан морины эзэнг тайлбарлах тухай |
Санал өгсөн-375 Дэмжсэн-221 Дэмжээгүй-154 82 хувиар дэмжив. |
||
Дугаар17. Нийт уралдаж буй морьдын 30-с дээш хувийг барих тухай |
Олонхи дэмжив. |
||
Дугаар18. Эхний 10-т хурдалсан морьдын сэрвээний өндрийг хэмжих тухай |
Олонхи дэмжив. |
||
Дугаар19. Аймаг нийслэлийн бүс шигшмэл уралдааныг зохион байгуулах давтамж тоог хасах тухай |
Олонхи дэмжив. |
||
Дугаар23. Билгийн тооллын Хаврын тэргүүн сарын шинийн арван тавны өдөр гэснийг Шинийн арван дөрөвний өдөр гэж өөрчлөх тухай |
Олонхи дэмжив. |
||
Дугаар24. Үндэсний их баяр наадмын Азарга, Их нас, Соёолон, Хязаалан, Шүдлэн, Даага насны ангиллаар уралдана гэснийг Эрлийз дээд, доод нас гэж нэмж оруулах тухай |
Олонхи дэмжив. |
||
Дугаар25. Хурдан морины уралдааны дээд насны ангилалд Соёолон насыг нэмж оруулах тухай |
Санал өгсөн-492 Дэмжсэн-313 Дэмжээгүй-179 63,6 хувиар дэмжив. |
||
6 |
А/20 Хурдан морины уралдааны шинэчилсэн дүрэм батлах тухай |
Дугаар20. Хурдан морьдын уралдааны дүрмийн тогтоолын төслийг батлах тухай |
Олонхи дэмжив. |
7 |
А/27 Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн тухай |
Дугаар27. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж уламжлах |
Олонхи дэмжив. |
8 |
А/28 ММСУХ-ны Ерөнхийлөгчийг сонгох тухай |
Дугаар28. ММСУХ-ны Ерөнхийлөгчийг сонгох |
Ц.Батсайхан Нийт 728 төлөөлөгч оролцож Санал өгсөн-493 Дэмжсэн-380 Дэмжээгүй-113 77,07 хувиар дэмжив. |