Мэдээ мэдээлэл

ММСУХ нь Дүнжингарав-2010 уралдаанд оролцох нийт уяач, унаач хүүхдэд сайн сайхныг ерөөн ном хуруулж, мандал өргүүллээ

“Дүнжингарав-2010”

“Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааны босгон дээр ММСУХ нийт уяачид,  унаач хүүхдүүд, удамт хурдан хүлэг морьд, наадамчин олондоо зориулж Монголын бурхан шашны төв Гандантэгчлэн хийдэд “Гүсэн тугийн мандал” өргүүлж, ном хурууллаа. Сайн сайхан бүхнийг бурханд даатгаж ийнхүү ном уншуулсанд уяач, морь сонирхогч олон өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсээр байна.  

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны эрлийз дунд насны албан ёсны цуваа 1. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Намдагийн Хүрлээгийн хээр үрээг уралдаанч хүү 14 настай н.Баярхүү унаж түрүүлгэлээ
"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан хязаалан насны албан ёсны цуваа 1. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан үрээг уралдаанч хүү 10 настай С.Батхүү унаж түрүүлгэлээ