Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2010”-д түрүүлж, айрагдсан морьдын медаль

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хийж буй хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав-2010”-т түрүүлж айрагдсан морьдод олгох медаль бэлэн боллоо.

Түрүүлсэн моринд алт, аман хүзүү, айргийн гуравт орсон морьдод мөнгө, айргийн дөрөв, тавд ирсэн морьдод хүрэл медаль тус тус олгоно. Энэхүү медалиуд дээр нэрт хүлэгч Хардэл жанжин бэйс Пүрэвжавын “Идэр хээр” азарганы дүр, төрхийг товойлгон урласан юм. Бага гарын мөнгөн аяганы амсарын чинээ хэмжээтэй энэхүү медаль хэний хүүгийн ямар хүлгүүдийн магнай дээр гялалзахыг харахад ганцхан хоног үлдээд байна.

Үндэсний их баяр наадам хязаалан насны морьдын уралдаан Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт хурдан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ