Мэдээ мэдээлэл

“Дэлхийн морьтон” сэтгүүл-уяач, морьтон түмний индэр

Уяач, хурдан морь сонирхогч, морины зүтгэлтэн, хэн бүхэнд нэн хэрэгтэй, баялаг мэдээ мэдээлэлтэй нэгэн сэтгүүл саяхан “мэндэллээ”. ММСУХ-ны Хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн гаргаж буй энэхүү “Дэлхийн морьтон” сэтгүүл нь 30 шахам булантай бөгөөд 120 гаруй нүүрнээс бүрдсэн юм.

Эрхэм уншигч Та эндээс Монгол Улсын 2009 оны өндөр чансаатай есөн уяач, 9 унаач хүүхэд, 9 азарга, 9 их насны морьдтой танилцана. Мөн өнгөрсөн жилийн улсын наадам болон бүсийн уралдааны цуваа, 2010 онд болох “Их хурд” болон бүсийн уралдааны товыг мэдэж болох нь.

 

“Дэлхийн морьтон” сэтгүүлийн “Хойморь” булангаас “Зууны манлай уяач” Д.Даваахүүгийн сэтгэлийн үг, монгол хүний нүнжиг буянг мэдэрч,  “Хийморь” булангаас залуу уяач Ц.Дэлгэрдалайн сайн морь эзэн хоёр бие биенээ хэрхэн эрж олдог тухай, өнгөрсөн жилийн олон наадамд өнгөлсөн халтар халзан мориных нь тухай сонирхолтой түүхийг уншаарай.  Сэтгүүл нь “Шилдэг гал”, “Хурдан морины хүүхэд”, “Монгол нүнжиг”, “Тэнгэр газар”, “Яруу найраг”, “Нэг дэлхий”, “Гадаад харилцаа”, “Уяачийн эрдэм”, “Морины наймаа”, “Сонирхолтой товчоон”, “Цуглуулагч”, “Морьтой уран бүтээл”, “Судалгаа” зэрэг тогтмол булангуудтай. Манай сэтгүүлээр “Тод манлай уяач” Д.Ононгийн хөтлөх цуврал хичээл энэ удаа “Хурдан морийг тавих, зөв шургуулж, уяж сойход юуг онцлон анхаарах” талаар зөвлөлөө.

Монгол Улсын 2009 оны чансаа өндөр азарга, их насны морьдын удам угшил, тамга, амжилт, онцлог, тухайн эзэндээ хэрхэн ирсэн үүх түүхийг та сэтгүүлээс дэлгэрүүлэн уншаарай.

 Монголын уяачид, морьтон түмэн өөрийн дуу хоолой, үзэл бодол, эрдэм чадал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх “индэртэй”, өөрийн сэтгүүлтэй боллоо. Энэ сэтгүүл улирал тутам таны гар дээр очно.

20-р зууны манлай уяач Д.Даваахүүгийнд Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант зочлов Монгол адууг нүдээр харж, Монгол уяачтай уулзах хүсэлтээ эрт илэрхийлсэн ноён Гай Сержант Данзаннямын Даваахүү уяачийнд зочлов. Ноён Гай Сержантын Өвөө, аав нь уяач хүмүүс байсан гэдэг. Одоо нэг ах нь Шинэ Зеланд улсдаа нэртэй сайн уяач гэсэн. Ноён Гай Сержант бол багаасаа адууны дэргэд өссөн 20 гаруй адуутай хүн юм билээ.
МОНГОЛ УЛСЫН ОНЫ ШИЛДЭГ-2015 Шилдгийн шилдэг уяач: Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэг Шилдэг залуу уяач: Төв аймгийн Баян сумын уугуул Пүрэвдоржийн Цэрэнбямба Шилдгийн шилдэг уралдаанч хүүхэд: Хишигжаргалын Содномдорж Шилдгийн шилдэг салбар холбоо: “Хутагтын хурд” Дорноговь аймгийн МСУХолбоо Шилдэг салбар холбоо: Нийслэлийн МСУХолбоо
Өлзийт хорооллын дунд сургуулийн багш нар ОХУ-д зочиллоо. ММСУХолбоо, НМСУХолбоо ажил хэрэг болгож энэ сарын 17-нд ОХУ-ын Улаан-Үүд хотноо Итгэлт хамбад мөргөх тусгай аялалыг зохион байгууллаа.