Мэдээ мэдээлэл

ММСУХ 21 аймаг, нийслэл хотод уяачдын зөвлөгөөн зохион байгуулна.

ММСУХ нийслэл дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, иргэд, морь сонирхогчдын санал бодлыг сонсож тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг олон нийтэд хүргэх, холбооны бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллах зорилгоор 2012 оноос эхлэн “Монгол уяач 3000” уяачдын Улсын зөвлөгөөнийг улс орон даяар зохион байгуулж байсан уламжлалтай.

 ММСУХ-оос 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ММСУХ-ны  7 дугаар Их хурлын өмнө бүх сум, дүүрэг бүрээс тус тус 10-с доошгүй уяачийн төлөөллийг оролцуулсан уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, морь сонирхогчид, хамтран ажилладаг холбогдох байгууллага, иргэдийн санал бодлыг сонсож хамтран ажиллах ”Уяачдын зөвлөгөөн”-ийг  нийслэл хотод болон 21 аймгийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Энэ удаагийн Уяачдын зөвлөгөөнөөр:

 

-Монголын үндэсний их өв соёл болсон морины соёлыг иж бүрнээр нь уламжлан авч хадгалах, хамгаалах асуудлууд.

-ММСУХ-ны бодлого үйл ажиллагаа.

-Хурдан морины уралдааны хөгжлийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлага.

-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, оролцоо, зохион байгуулалтын асуудлууд.

-Уралдаан зохион байгуулагчид буюу төв салбар холбоодын тэргүүлэгч гишүүд, морины уралдааныг зохион байгуулах комиссийн гишүүдийн хариуцлага, үйл ажиллагаа.

-Уяачдын ёс зүй, хариуцлага.

-Эрлийз-Монгол морьдын уралдааны асуудал.

-Хурдан морины уралдааны дүрэм, холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах  гэх мэт асуудлуудыг өргөнөөр хэлэлцүүлж, тэдний санал бодол , зөвлөмж шийдвэрийг холбооны цаашдын бодлого үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилготой юм.

 

 ММСУХ-ны ажлын алба

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан соёолонгийн албан ёсны цуваа 1.Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Гэндэнжавын Батсайханы хамар цагаан хүрэн үрээг уралдаанч хүү 12 настай П.Мянганбаяр унаж түрүүлгэлээ
“Монгол морь дэлхийн дээд амжилтанд” Баримтат кино Монгол хүний үнэнч нөхөр нь болж дэлхийн талыг туулж, их түүхийг бүтээлцсэн монгол адуу, Монгол морины уралдаан, морьтон Монголчуудын өв соёл, зан заншил, уламжлалыг дэлхийн нийтэд сурталчилан таниуллаа...
МОРЬТОН МОНГОЛЧУУД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ. ММСУХ-ны 25 жилийн тэмдгээр дараах эрхмүүд шагнагдлаа.