Мэдээ мэдээлэл

ММСУХ 21 аймаг, нийслэл хотод уяачдын зөвлөгөөн зохион байгуулна.

ММСУХ нийслэл дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, иргэд, морь сонирхогчдын санал бодлыг сонсож тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг олон нийтэд хүргэх, холбооны бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллах зорилгоор 2012 оноос эхлэн “Монгол уяач 3000” уяачдын Улсын зөвлөгөөнийг улс орон даяар зохион байгуулж байсан уламжлалтай.

 ММСУХ-оос 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ММСУХ-ны  7 дугаар Их хурлын өмнө бүх сум, дүүрэг бүрээс тус тус 10-с доошгүй уяачийн төлөөллийг оролцуулсан уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, морь сонирхогчид, хамтран ажилладаг холбогдох байгууллага, иргэдийн санал бодлыг сонсож хамтран ажиллах ”Уяачдын зөвлөгөөн”-ийг  нийслэл хотод болон 21 аймгийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Энэ удаагийн Уяачдын зөвлөгөөнөөр:

 

-Монголын үндэсний их өв соёл болсон морины соёлыг иж бүрнээр нь уламжлан авч хадгалах, хамгаалах асуудлууд.

-ММСУХ-ны бодлого үйл ажиллагаа.

-Хурдан морины уралдааны хөгжлийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлага.

-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, оролцоо, зохион байгуулалтын асуудлууд.

-Уралдаан зохион байгуулагчид буюу төв салбар холбоодын тэргүүлэгч гишүүд, морины уралдааныг зохион байгуулах комиссийн гишүүдийн хариуцлага, үйл ажиллагаа.

-Уяачдын ёс зүй, хариуцлага.

-Эрлийз-Монгол морьдын уралдааны асуудал.

-Хурдан морины уралдааны дүрэм, холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах  гэх мэт асуудлуудыг өргөнөөр хэлэлцүүлж, тэдний санал бодол , зөвлөмж шийдвэрийг холбооны цаашдын бодлого үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилготой юм.

 

 ММСУХ-ны ажлын алба

Төвийн бүсийн уралдааныг ЕTV, TV-9  шууд дамжуулж байна Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт тавдугаар сарын 12-ний өдөр, Монголын уяачдын баяр,
Хурдан морины уралдааны дүрмэнд өөрчлөлт оров. Хүүхэдгүй ирсэн морийг 5 байраар ухрааж барина. -Уралдааны зай хэмжээг тухайн жилийн зуншлага,цаг агаарын байдал,давхар уяаны онцлог зэргийг харгалзан үзэж уян хатан хэлбэлзэлтэй тогтоож өгөх. Тухайлбал: Азарга 22-24 км Их нас 24-26 км Соёолон 22-24 км Хязаалан 15-17 км Шүдлэн 12-14 км Даага 10-12 км -Хүй долоон худгийн хурдан морины уралдааны замыг төрийн хамгаалалтанд авах. Уг дүрмэнд өөрчлөлт оруулах саналыг ММСУХ -оос Монгол улсын Засгийн газарт хандан гаргасан байна.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН МСУХ-ОО УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО. ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.