Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны анхдугаар хуралдаан боллоо

ММСУХ-ны тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан Монголын үндэсний олимпын хорооны хуралдааны танхимд 2010 оны 1 сарын 25-ний өдөр боллоо.

 Тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол Улсын 2009 оны  чансаа өндөр уяачид, унаач хүүхдүүд, азарга, их насны  морьдыг  тодруулах мөн Монгол Улсын 2009 оны  шилдгүүдийг шалгаруулах,  Монгол Улсын алдар цолны  болзол хангасан уяачдын амжилтыг хэлэлцэж Улсын баяр  наадмыг зохион байгуулах хороонд өргөн мэдүүлэх,  Б.Наранхүүгийн хурдан “Шарга” азарганд цол олгох,  Хурдан морины бүсийн уралдааны зохион байгуулалтыг  сайжруулах гэх мэт асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов. ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.
2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УЯАЧИД МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧИДДАА ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
"Аравгар хээр" дууны клип "Аравгар хээр" дууны клип