Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан их насны албан ёсны цуваа

Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан их насны уралдаанд газар газрын шандаст хурдан 203 их нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан их насны морьд ирсэн байлаа.

Монголын Хурдан морины уралдааны Дүрмийн дагуу нийт уралдсан их насны 30 хувь болох 64 морьдыг барианд барихад Монгол Улсын Тод Манлай уяач  3  Монгол Улсын Манлай уяач  2  Монгол Улсын Алдарт уяач  2   Аймгийн Алдарт уяач 10  бусад 47  уяач сумын болон залуу уяачид их насны морьдоо ороотой давхиулсан байна.

Хурдан морьдыг аймгаар нь авч үзвэл Төв аймгаас 13 Сүхбаатар аймгаас 7 Өмнөговь  аймгаас 7    Өвөрхангай аймгаас 4,  Дундговь аймгаас 3, Ховд аймгаас 3, Завхан аймгаас 3  Говь-Алтай аймгаас 3 Архангай аймгаас 2, Баянхонгор аймгаас 2, Булган аймгаас 2 Улаанбаатар хотоос 2 Хэнтий, Дорноговь,  Дорнод , Орхон, Говь-Сүмбэр , аймгуудаас тус бүр нэг их насны морь ороотой давхисан байна. Хурдан их насны уралдааны дэлгэрэнгүй цувааг танилцуулбал: 

1.Төв аймгийн Баян сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Хэнгэргийн Цогтсайханы цавьдар халзан морийг  11 настай М.Улсболд хүү унаж түрүүлгэлээ

2.  Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Очирбатын Чимэддоржийн хул морийг   13 настай Нямзоригийн Гантогтох хүү аман хүзүүнд хурдлууллаа
3. Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн  харьяат Дуламсүрэнгийн Төртогтохын халиун морийг 13 настай Батбаярын Нямбаяр хүү унаж айргийн гуравт хурдлууллаа
4. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Тогтохбаярын Тогтохжаргалын хүрэн морийг 14 настай Батмөнхийн Ууганбаяр хүү унаж айргийн дөрөвт хурдлуулжээ
5. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Намсрайжавын Зоригтын хул морийг 8 настай Даваадоржийн Онон хүү унаж айргийн тавд хурдлуулжээ

6. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Төмөрбаатарын Галбадрахын хээр морийг 12 настай Дарийн Өсөхбаяр хүү унаж хурдлуулжээ

7. Төв аймгийн Зуунмод сумын уугуул Самбуугийн Батдоржийн хул морийг 10 настай Цэрмаагийн Баасаннямын хүү унаж хурдлуулжээ

8. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал морийг Чогдонгийн Бямбажав хүү унаж хурдлуулжээ

9. Ховд аймгийн Мянгад сумын уугуул Д.Наранбатын буурал морийг 12 настай П.Мянганбаяр хүү унаж хурдлуулжээ

10. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Шүхэртийн Лхамсүрэнгийн ногоон морийг 8 настай Буянхишигийн Буянжаргал хүү унаж хурдлуулжээ

11. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Адъяагийн Мөнхбаярын загал морийг 13 настай Түмэнбаярын Отгондорж хүү унаж хурдлуулжээ

12. Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул Мөнхбатын Даваажаргалын зээрд морийг 10 настай Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж хурдлуулжээ

13. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Чулууны Ганболдын хээр морийг 10 настай Элбэгсайхны Энхбаяр хүү унаж хурдлуулжээ

14. Говь-Сүмбэр аймгийн Шивээговь сумын уугуул Хүүхэнгийн Төмөрбаатарын хүрэн морийг 11 настай Дарь-Базарын Эрдэнэбат хүү унаж хурдлуулжээ

15. Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн харъяат Гоомойгийн Батбаярын зээрд

16. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Жадамбын Бат-Эрдэнийн ногоон морийг 13 настай Далайн Амарбаясгалан хүү унаж хурдлуулжээ

17. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Бат-Очирын Саранхүүгийн зээрд морийг 15 настай Хүрэлбаатарын Билгүүн хүү унаж хурдлуулжээ

18. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Бадамгаравын Бадраагийн бор морийг 8 настай Түмэнбаярын Нандинбилэг охин  унаж хурдлуулжээ.

19.Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Түмэнбаярын Ганжаргалын хул морийг 12 настай Г.Мөнхболд хүү унаж хурдлуулжээ

20. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Алтангэрэлийн Батбаатарын саарал морийг 10 настай Хишигжаргалын Содномдорж хүү унаж хурдлуулжээ

21. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул Аймгийн Алдарт Уяач  Шаравын Энхтүвшингийн зээрд халзан морийг 11 настай Доржрагчаагийн Гантөмөр хүү унаж хурдлуулжээ

22. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Сайрийсүрэнгийн Гантөмөрийн зэгэл хонгор морийг 11 настай Нямдоржын Нэргүйбаатар хүү унаж хурдлуулжээ

23. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Цангадын Мөнхбатын  хонгор морийг 13 настай Даваадуламын Мөнхбат хүү унаж хурдлуулжээ

24. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Цогтын Батсайхны сартай зээрд морийг 11 настай Ганбаатарын Ган-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ

25. Бүртгэл тодорхойгүй

26. Төв аймгийн Сэргэлэн Сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Цэрэнгийн Хэнмэдэхийн хонгор халзан морийг 15 настай Цэгмидийн Төрболд хүү унаж хурдлуулжээ

27. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Сангаагийн Бат-Очирын хээр морийг 15 настай Самбалхүндэвийн Ган-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ

28. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Аюушын Цэрэнбатын сартай хамар цагаан хээр морийг 12 настай Даваадоржийн Гансүх хүү унаж хурдлуулжээ

29. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Нэргүйн Амарбаясгалангийн будан буурал морийг 14 настай Болор-Эрдэнийн Шинэбаяр хүү унаж хурдлуулжээ

30. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Жамъянгийн  Шинэбаярын хээр морийг Мандхайн Алтансүх хүү унаж хурдлуулжээ

31. Өмнөговь аймгийн Цогццэций сумын уугуул Наранцэцэгийн Алдаржаргалын хонгор халзан морийг 13 настай Алдаржаргалын Содбаяр  хүү унаж хурдлуулжээ

32.  Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Шаравын Мөнхшагайн буурал морийг 9 настай Улаанбандийн Батгэрэл хүү унаж хурдлуулжээ

33. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Дашвандангийн Пүрэвсүрэнгийн бор морийг  8 настай Ганбатын Отгонбат хүү унаж хурдлуулжээ

34. Сүхбаатар аймгийн Дарь-Ганга сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Цэндийн Бямбадоржийн буурал морийг 13 настай Мөнтулгын Ганбаатар хүү унаж хурдлуулжээ

35. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүгийн цавьдар морийг 13 настай Мөнхбаатарын Түвдэнням хүү унаж хурдлуулжээ

36. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Эрдэнэбатын Данзангийн хар морийг 8 настай Цогбадрахын Золбоо хүү унаж хурдлуулжээ

37. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Чимэд-Очирын Батцэрэнгийн сартай хонгор морийг 7 настай Батцэрэнгийн Бат-ирээдүй хүү унаж хурдлуулжээ

38.Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Дэмбэрэлийн Дэлгэрбаярын саарал морийг 13 настай Даваагийн Нямбаяр хүү унаж хурдлуулжээ

39. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Пүрэвийн Сэргэлэнгийн хонгор халзан морийг 14 настай Мөнхбаярын Базаррагчаа хүү унаж хурдлуулжээ

40. Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Н.Загдрагчаагийн хээр алаг морийг 8 настай Цэрэндагвийн Болор-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ

41. Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Буднямын Буяннэмэхийн саарал морийг 13 настай Алимаагийн Алтанхуяг хүү унаж хурдлуулжээ

42. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Төмөрбаатарын Галбадрахын бор морийг 11 настай Батбаярын Баярцэнгэл хүү унаж хурдлуулжээ

43. Тодорхойгүй

44. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Шагдарын Батцэнгэлийн хүрэн морийг 9 настай Отгонцэцэгийн Мөнх-Оргил хүү унаж хурдлуулжээ

45. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Пүрэвийн Сэргэлэнгийн хонгор морийг 11 настай Батсайханы Гүррагчаа хүү унаж хурдлуулжээ

46. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Багаабазарын Нохойцагааны хүрэн морийг 14 настай Цогбадрахын Санжидмолом хүү унаж хурдлуулжээ

47. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харьяат Доржийн Алтайн зээрд морийг 13 настай Отгонбаярын Мяасүрэн хүү унаж хурдлуулжээ

48. Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвэгийн Давгадоржийн шарга морийг 13 настай Жижжидийн Бүдбазар хүү унаж хурдлуулжээ

49. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Аюурын Амарбатын буурал халзан морийг 10 настай Нэргүйн Энхболд хүү унаж хурдлуулжээ

50. Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаярын хонгор морийг 12 настай Оргилбулагын Аравнайсүрэн хүү унаж хурдлуулжээ

51. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Аймгийн Алдарт уяач Баттулгын Сүхбаатарын халтар морийг  7 настай Мягмардоржийн Ёсоп хүү унаж хурдлуулжээ

52. Өмнөговь аймгийн Цогццэций сумын уугуул Сэнгээгийн Содбаатарын хээр морийг 13 настай Хүрэлбаатарын Билгүүн хүү унаж хурдлуулжээ

53. Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Жанчивдоржийн Баярбатын борлог морийг 14 настай Ганхүрэлийн Зинамядаг хүү унаж хурдлуулжээ

54. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Эрдэнэбатын Цогтсайханы хүрэн морийг 11 настай Энхбатын Бархас хүү унаж хурдлуулжээ

55. Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан морийг 10 настай Мөнхсоёлын Ганжигүүр хүү унаж хурдлуулжээ

56. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Адьяагийн Мөнхбаярын халиун морийг 11 настай Эрдэнэбулганы Одбямба хүү унаж хурдлуулжээ

57. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Мажигмаагийн Чинболдын “дөлгөөн” хүрэн морийг 7 настай Цогбадрахын Баярбаясгалан хүү унаж хурдлуулжээ

58.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Алтангэрэлийн Батбаатарын хонгор халзан морийг 10 настай Ёндонжунайн Билгүүнтөгс хүү унаж хурдлуулжээ

59. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Батзулын Болд-Очирын сартай халтар морийг  13 настай Мөнхзаяагийн Хөлөгбаатар хүү унаж хурдлуулжээ

60. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Жамцын Энхболдын бор морийг 10 настай Насантогоогийн Мөнхбаяр хүү унаж хурдлуулжээ

61.Төв аймгийн Баян сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Миеэгомбын Энхболдын саарал морийг 13 настай Батсайханы Төгөлдөр хүү унаж хурдлуулжээ

62. Булган аймгийн Могод сумын уугуул Нямсүрэнгийн Базаргарьдын хээр морийг 10 настай Балдоржийн Баярдорж хүү унаж хурдлуулжээ

63.  Өмнөговь аймгийн Цогццэций сумын уугуул Наранцэцэгийн Амгалангийн хонгор халзан морийг 11 настай Баатарын Мөнх-Очир хүү унаж хурдлуулжээ

64. Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Шархүүгийн Лхагвасүрэнгийн янзага цоохор морийг 11 настай Ганбатын Сумъяасүрэн хүү унаж хурдлуулжээ

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Базарширийн Доржпүрэвийн хүрэн үрээг уралдаанч хүү Энхбаатарын Мягмардорж унаж түрүү магнайд хурдлууллаа
ММСУХ-ны “МОНГОЛ-УЯАЧ” шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна Дөмөг сайн морьдынхоо хатан туураар Дөрвөн их далайг цалгиулж, таван уудам тивийг доргиож Тугийн зэв шиг шулуун зоригоороо Тусгаар тогтнол, түүх соёлоо Туурайн хүлгийнхээ зоон дээр тунхагласан Эзэн богд Чингис хааныхаа гал голомтыг Энэ цагт мандаан бадрааж яваа Эрдэм төгс уяачид, унаач хүүхдүүд, хурдан морины зүтгэлтнүүд та бүхний шинэ жилийн цэнгүүн
“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааны тоон мэдээлэл Зохион байгуулах комисст ажилласан байгууллага, хүний тоо: 13 байгууллага, 975 хүн, 277 техник, хэрэгсэл