Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ММСУХ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 278

Улаанбаатар хот

ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ, ХУРДАН МОРИНЫ ШИГШМЭЛ БОЛОН БҮСИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3, 10.18-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг 2025 оны 07 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд, Дорноговь аймгийн баяр наадмыг 2025 оны 07 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд, Дорнод аймгийн баяр наадмыг 2025 оны 07 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тус тус тэмдэглэхээр тогтоосугай.

2.Хурдан морины баруун, зүүн, говийн бүсийн уралдааныг энэ тогтоолын 1-д заасан хугацаанд аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт тус тус даалгасугай.

3.Хурдан морины 2025 оны шигшмэл "Их хурд-10" уралдааныг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хүй долоон худагт 2025 оны 08 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд, хурдан морины Хангайн бүсийн уралдааныг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2025 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.УЧРАЛ

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн зээрд үрээг уралдаанч хүү Түвшинтулгын Бат-Эрдэнэ унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Завхан аймгийн Яруу сумын уугуул Дашзэгвийн Шагдарсүрэнгийн сартай хүрэн үрээг уралдаанч хүү н.Энхбаяр унаж аман хүзүүнд хурдлууллаа
Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам хязаалан насны уралдаан Хурдан хязаалангийн уралдаанд -Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд түрүүлэв.
Дааган Цэндээ уяач “Алтангадас” одонгоор шагнууллаа Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул олноо “Дааган” хэмээх алдаршсан Цэрэндэжидын Цэнд-Аюуш уяач Үндэсний эрх чөлөөний, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярын үеэр төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнуулж Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны төв байранд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн одонг энгэрт нь зүүж үнэмлэхийг нь гардуулан өглөө.