Мэдээ мэдээлэл

Монголын нийт ээжүүд, хүүхэд багачууд цовоо сэргэлэн уралдаанч хүүхдүүддээ Эх үрсийн баярын мэнд хүргэе.

ММСУХ

Монголын нийт ээжүүд, хүүхэд багачууд цовоо сэргэлэн уралдаанч хүүхдүүддээ Эх үрсийн баярын мэнд хүргэе.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо 2025 оныг “Хурдан морь уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдал, хөгжлийн жил” болгон зарлаж, олон талт бодит ажлуудыг хэрэгжүүлж байна. Хүүхдийн эрхийг дээдэлж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилго юм.

Уралдаанч хүүхдүүдийн хамгааллыг сайжруулах үүднээс хамгаалалтын хувцасны шинэ стандарт боловсруулж, олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байна. Мөн уралдааны замын аюулгүй байдлыг хангах шинэ жишгийг тогтоохоор ажиллаж байна.

Ирэх намар бид “Уралдаанч хүүхдийн улсын зөвлөгөөн”-ийг Хүүхдийн Найрамдал зусланд зохион байгуулах бөгөөд энэ нь хүүхдүүдийн санал, дуу хоолойг ММСУХ-ны бодлогын түвшинд тодорхойлох чухал алхам болно. Мөн 2024 оны шилдэг 32 уралдаанч хүүхдийг ээжүүдийн хамт гадаад оронд аялуулж, хөгжлийг нь дэмжих “Хүүхдийн хөгжлийн сан”-г байгуулахаар ажиллаж байна.

Цаашид уралдаанч хүүхдүүд маань зөвхөн хурдан хүлгийн нуруун дээрх авхаалж самбаатай, эрэлхэг зоригтнууд байгаад зогсохгүй боловсрол, хүмүүжил, соёлын олон чиглэлд манлайлан хөгжих нь бидний эрхэм зорилго юм.

Эх үрсийн баярын энэ өдөр хурдан морь уралдаанч хүүхэд бүртээ сурлагын амжилт хүсэж хүлэг морин дээрээ шонхор мэт хөнгөн, түргэн, авхаалжтай байж, айраг түрүү олон хүртэхийн өлзийтэй ерөөлийг өргөе!

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ДАГВАДОРЖ

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1 Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Л.Галбаатарын Хар азаргыг уралдаанч хүү Тулгабаатар унаж түрүү магнайд хурдлууллаа
Дүнжингарав 2010 хаврын төвийн бүсийн уралдаан “Дүнжингарав-2010” Хаврын бүсийн хурдан морины уралдааны байр эзэлсэн жагсаалт
"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны эрлийз дунд насны албан ёсны цуваа 1. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Намдагийн Хүрлээгийн хээр үрээг уралдаанч хүү 14 настай н.Баярхүү унаж түрүүлгэлээ