Мэдээ мэдээлэл

Монгол-Солонгосын морин спорт, соёлын солилцооны анхдугаар бүгд хурал Жэжү хотод зохион байгуулагдлаа

Нийслэлийн Морин Спорт, Уяачдын Холбоо

Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо (НМСУХ), БНСУ-ын Жэжү мужийн морин спортын холбоо (ЖММСХ)-ны хооронд 2024 онд Улаанбаатар хотноо байгуулсан санамж бичгийн хүрээнд НМСУХ, ЖММСХ хамтран “Монгол-Солонгосын морин спорт, соёлын солилцооны анхдугаар бүгд хурал”-ыг 2025 оны 4 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Жэжү хотноо зохион байгууллаа.

НМСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан, ЖММСХ-ны тэргүүн Гу Бунг Жу, Жэжү мужийн зөвлөлийн гишүүд хурлыг нээж үг хэлэв. Бүгд хуралд монголын талаас “Монголын үндэсний морин уралдааны түүх, өнөөгийн хөгжил”, “Морин уралдаан ба хүүхэд-зан заншил, түүхэн соёл, орчин үе”, “Монгол адууны өв соёл” гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Солонгосын талаас Жэжүгийн үндэсний их сургуулийн профессор Донг-ван Ким “Солонгосын морин уралдааны түүх болон алсын хараа”, профессор Гёонг-так До “Морин спортод тулгуурласан Азийн ардын түмнүүдийн дипломат ёсны тухай”, Жэжү хотын мужийн захиргааны Бодлогын хэлтсийн дарга Хюүн Чёол Хо “Жэжүгийн морин уралдааны салбарын өнөөгийн байдал” илтгэлийг тус тус танилцууллаа. Эрдэм шинжилгээний үндэслэл бүхий илтгэл, хэлэлцүүлгийн дараа талууд 2025 оны хамтын ажиллагааны чиглэлийг албан ёсны яриа хэлэлцээгээр тодорхойлсон нь энэхүү хурлын онцлог байлаа.

Монгол болон Солонгост зохиогдох уралдаан, тэмцээнд харилцан оролцох, төлөөлөгчид болон унаач хүүхдүүдийг харилцан солилцох, хамтарсан судалгаа хийх, Хоёрдугаар бүгд хурлыг 2025 онд Хөвсгөлд хийх талаар харилцан тохиролцоонд хүрснээ хоёр холбооны тэргүүн нар мэдэгдэлдээ онцолсон юм. 

Хуралд Монгол, Солонгосын нийт 50 гаруй төлөөлөгчид оролцож, Жэжү хотод зохион байгуулагдсан спортын фестиваль, морин уралдааны арга хэмжээнд хамрагдав.

Энэхүү анхдугаар хурлаар морин спорт, морины өв соёл, унаач хүүхдүүдийн хөгжил, аюулгүй байдал, малын эрүүл мэнд, хамтарсан уралдаан, соёлын солилцоо, шинжлэх ухааны судалгаа зэрэг олон чиглэлд Монгол-Солонгосын хамтын ажиллагааны суурийг тавьсан, олон улсын шинж чанартай чухал арга хэмжээ болж өндөрлөлөө.

 

 

Монгол Улсын Тод Манлай, Манлай , Алдарт уяачид шинээр төрөн гарлаа Монголын Морин Спорт Уяачдын холбоо , Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны гал бичин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд гардуулан өгөв.
МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ ХҮЛГҮҮД МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ ХҮЛГҮҮД