Мэдээ мэдээлэл

УЯАЧДЫГ УЛСЫН ЦОЛОНД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11-р зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны дүрмийн 6-р зүйлийн 6.7.11 дэх заалт, 9-р зүйлийн 9.6, 9.7 дахь хэсэг, Тэргүүлэгч гишүүдийн 2025 оны 01-р сарын 11-ний өдрийн хуралдаанаар 

Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяач цолонд горилон ирүүлсэн баримтыг  хэлэлцээд доор дурдсан уяачдыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзол хангасан уяачдыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд өргөн мэдүүллээ Үүнд:

МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ:
1. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайхан
2. Төв аймгийн Баян сумын уугуул Хэнгэрэгийн Цогтсайхан

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ:
1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Баттулгын Сүхбаатар
2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Сэрээтэрийн Баярсайхан
3. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Баатарын Даваадорж

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ:
1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн уугуул Далайн Батбаяр
2. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн Батсанаа
3. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагва
4. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Баттулгын Наранбат
5. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнэ

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор 2010 онд болох Хурдан морины бүсийн уралдаануудын хуваарь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 16 тоот тогтоол гарч хурдан морины шигшмэл болон бүсийн уралдааны 2010 оны хуваарийг тогтоожээ.
2015 оны Монгол Улсын чансаа өндөр азарга 2015 оны Монгол Улсын чансаа өндөр азарга
Монгол улсын 2014 оны өндөр чансаатай 9 азарга Монгол улсын 2014 оны өндөр чансаатай 9 азарга