Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Баасансүрэнгийн Нямжав танд ажлын амжилт хүсье.

Баасансүрэнгийн Нямжав ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаа албан ёсоор хүлээн авлаа

Баасансүрэнгийн Нямжав ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны тэргүүлэгчдийн хурал 2023 оны 11-р сарын 16-нд болж ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав тус холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсон билээ.

Хэдийгээр сар гаруй өмнө энэ шийдвэр гарсан ч Б.Нямжав тус үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн аваагүй байсан юм. Тэгвэл шийдвэр гарснаас хойш сар гаруй хугацааны дараа буюу өнөөдөр 2023 оны 12-р сарын 21-нд холбооны тамга тэмдгээ албан ёсоор хүлээн авчээ.

Шилмэл хурдан хүлгүүд гарааны зурхайгаас хөдөллөө Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит  Шилмэл хүлгийн уралдаанд морины  нас, амжилтыг харгалзахгүйгээр бүртгүүлсэн хурдан ажнай шандас сорих юм.
Монгол Улсын 2017 оны Шилдэг уяачид Монгол Улсын Шилдэг уяачаар
ММСУХ-ны Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордноос эхэллээ Монголын Морин спорт, уяачдын холбооны Удирдах ажилтны улсын V зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд ММСУХ-ны Тэргүүн, Тэргүүлэгчид болон 21 аймгийн салбар холбоодын удирдлагууд оролцож байна.