Мэдээ мэдээлэл

2020 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБООД

2020 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

ММСУХолбоо 21 аймгийн салбар холбоодоос "ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБОО", ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБОО"-г жил бүр шалгаруулж цагаан сарын баяраар шагналыг олгодог уламжлалтай билээ. ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар  сарын 04-ний өдрийн 1/04 дугаар тогтоолоор шилдэг, шилдэгийн шилдэг аймгийн салбар холбоодоо шалгаруулж, шагналыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төв холбоон дээрээ гардуулан өглөө. 

1. Шилдэгийн шилдэг аймгийн салбар холбоогоор Жадамбын Бат-Эрдэнэ тэргүүнтэй "Булганхангай"МСУХолбоо

1. Шилдэг аймгийн салбар холбоогоор Сандагийн Магнайсүрэн тэргүүнтэй Говь-Алтай аймгийн "Алтайн хүлэг" МСУХолбоо

2. Шилдэг аймгийн салбар холбоогоор Чулуунбатын Сарангэрэл тэргүүнтэй Төв аймгийн морин спорт, уяачдын холбоо

2020 оны шилдэг болон шилдэгийн шилдэг аймгийн салбар холбоогоор шалгарч, шагнагдсан салбар холбоодын  тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт уяачидад нь Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар халуун баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье. Та бүхнийг морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

 

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн албан ёсны цувааг танилцуулж байна.
Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаан болж оны шилдгүүдээ тодрууллаа. Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2015 оны Анхдугаар хуралдаан 1 дүгээр сарын 15-ны өдөр Монголын үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Хаврын уралдааны талаар ХЭҮК-т хандлаа Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагууд Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржид хаврын уралдааныг зохион байгуулах тухай саналаа албан бичгээр хүргүүллээ.