Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн албан ёсны цувааг танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан шүдлэнгийн  уралдаанд газар газрын шандаст хурдан 192 шүдлэн уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан шүдлэнгүүд  ирсэн байлаа.

Монголын Хурдан морины уралдааны Дүрмийн дагуу нийт уралдсан шүдлэнгийн 30 хувь болох 40  морьдыг барианд барихад  Монгол Улсын Алдарт Уяач  1, Аймгийн Алдарт уяач  5 бусад  34 уяач сумын болон залуу уяачид хязаалан насны морьдоо ороотой давхиулсан байна.

Хурдан морьдыг аймгаар нь авч үзвэл Дундговь аймгаас 10, Төв аймгаас 3, Хэнтий аймгаас 3, Дорноговь аймгаас  3, Өвөрхангай аймгаас 3, Завхан аймгаас 3 , Говь-Алтай аймгаас 3, Улаанбаатар хотоос 3, Сүхбаатар аймгаас 2,    Дорнод аймгаас 2, Орхон  , Булган, Архангай, Ховд,  Өмнөговь аймгуудаас тус бүр нэг шүдлэн насны морь ороотой давхисан байна. Хурдан шүдлэнгийн уралдааны дэлгэрэнгүй цувааг танилцуулбал:    

 

Шүдлэн-173
1. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул,  Сандаг-Очирын Баяраагийн хүрэн халзан үрээг 12 настай Дарийн Өсөхбаяр хүү унаж түрүүлгэлээ

2. Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, Борхүүгийн Дэлгэрсайханы хүрэн халзан үрээг 11 настай Пүрэвсүрэнгийн Тэмүүжин хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Чулууны Ганцогтын хүрэн үрээг 11 настай Эрдэнэбумангийн Одбямба хүү унаж айргийн гуравт хурдлууллаа
4. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулганы хонгор үрээг 7 настай Батбаярын Цэрэнчимэд хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Батсүхийн Наранхүүгийн шарга үрээг 13 настай Чулуунпүрэвийн Түвшинжаргал хүү унаж айргийн тавд хурдлууллаа

6. Төв аймгийн Баян сумын уугуул Гомбо-Очирын Гантулгын зээрд үрээг 7 настай Цасхүүгийн Алтанхундага хүү унаж хурдлуулжээ
7. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Батсүхийн Наранхүүгийн саарал үрээг 13 настай Батсайханы Мягмарсайхан хүү унаж хурдлуулжээ
8. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы буурал үрээг 11 настай Мөнх-Эрдэнийн Алтаншагай хүү унаж хурдлуулжээ
9. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Гончигийн Хадхүүгийн хээр үрээг 7 настай Лхагвасүрэнгийн Халиунболд хүү унаж хурдлуулжээ
10. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, уяач Аюурын Амарбатын хээр үрээг 14 настай Отгонбаатарын Намхайнямбуу хүү унаж хурдлуулжээ

11. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очирын хүрэн үрээг 10 настай Гансүхийн Энхболд хүү унаж хурдлуулжээ

12. Булган аймгийн Бугат сумын уугуул Равжирын Мягмардоржийн “Наран” шарга үрээг 12 настай Ням-Очирын Мягмар сүрэн хүү унаж хурдлуулжээ
13. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Дашдэлэгийн Ганхуягын хээр үрээг Доржхоролын Билэгдэмбэрэл хүү унаж хурдлуулжээ
14.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Сэрээтэрийн Баярсайханы бор үрээг 11 Батмөнхийн Хувь-Төгөлдөр хүү унаж хурдлуулжээ
15.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Пэрэнлэйгийн Төмөр-Очирын хонгор халзан үрээг 13 настай Занаагийн Тайвнаа хүү унаж хурдлуулжээ
16.Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Дашзэвэгийн Ганбат  хээр үрээг 9 настай Ганзоригийн Лувсандагва хүү унаж хурдлуулжээ

17.Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайханы хүрэн халзан үрээг 14 настай Жаргалын Дашзэвэг хүү унаж хурдлуулжээ
18. Дундговь аймгийн Баянжаргалан сумын уугуул Батпүрэвийн Цолмонбаярын цэгээн морийг 11 настай Баатархүүгийн Буяннэмэх хүү унаж хурдлуулжээ
19.Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уугуул Очирхуягын Эрдэнэбаатарын буурал үрээг 11 настай Ганбаярын Хос-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ
20. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуулДугаржавын Ганзоригийн зээрд үрээг 10 настай Чинзоригийн Мөнхбат хүү унаж хурдлуулжээ

21. Өмнөговь аймгийн Цогццэций сумын уугуул Наранцэцэгийн Амгалангийн толин хонгор үрээг 13 настай Ханджаргалын Содбаяр хүү унаж хурдлуулжээ
22. Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Дэмбэрэлийн Ганбатын зээрд халзан үрээг 11 натай Ганбатын Сумъяасүрэн хүү унаж хурдлуулжээ
23. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Доржпүрэвийн Баярсайханы Загал үрээг 11 настай Оюунчимэгийн Баярцогт хүү унаж хурдлуулжээ
24.Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Чулуунборын Ихбаярын хонгор халзан үрээг 9 настай Содбилэгийн Давааням хүү унаж хурдлуулжээ

25.Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Лхагвын Батмөнхийн хээр үрээг 10 настай Батаагийн Сүхбат хүү унаж хурдлуулжээ

26. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Балдоржийн Баярдоржийн хүрэн үрээг 10 настай Хишигжаргалын Содномдорж хүү унаж хурдлуулжээ

27. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Төмөрбатын Мягмардоржийн зээрд үрээг 10настай Сүхбаатарын Батхүү хүү унаж хурдлуулжээ

28. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Лхагвасүрэнгийн Гэрэлд-Одын хүрэн үрээг 13 настай Түмэнбаярын Тогтохбаяр хүү унаж хурдлуулжээ

29. Улаанбаатар хо Хан-Уул дүүргийн уугуул Чимэддоржийн Хишигбаатарын хээр үрээг 12 настай Батмөнхийн Сэлэнгэзаяа хүү унаж хурдлуулжээ

30. Дорнод аймгийн Цагаан-овоо сумын уугуул Жамцын Батзоригийн ногоон үрээг 10 настай Эрдэнэчулууны Тэлмэн хүү унаж хурдлуулжээ

31. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Далхаагийн Ханшхуягийн хүрэн үрээг 13 настай Мөнхзаяагийн Хүлэгбаатар хүү унаж хурдлуулжээ

32. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Лхагвийн Ганбаатарын хар үрээг 9 настай Мөнх-Эрдэнийн Анхбаяр хүү унаж хурдлуулжээ

33. Дундгоь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Готовдоржийн Уламбаярын халиун үрээг 11настай Уламбаярын Улаан хүү унаж хурдлуулжээ

34. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Батөмөрийн Болдбаатарын бор үрээг 10 настай Баттулгын Болдбаатар хүү унаж хурдлуулжээ

35. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Алтангэрэлийн Мөнхжихийн мөлүү хээр 10 настай Гэрэлцэцэгийн Бархасбадь хүү унаж хурдлуулжээ

36.Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Ганбаатарын Болдын ягаан үрээг 13настай Болдын Шаравсэлэнгэ хүү унаж хурдлуулжээ

37. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул н. Баянмөнхийн хул үрээг 14 наситай Мөнхөөгийн Мөнгөнхүлэг хүү унаж хурдлуулжээ

38. Улаанбаатар хот  Баянзүрх дүүргийн харъяат н.Батдэлгэрийн зээрд үрээг 11 настай Энттуяагийн Давга-Очир хүү унаж хурдлуулжээ

39. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул Цагаан-Өвгөний Жадамбын хонгор үрээг 12 настай Бадралын Ганзориг хүү унаж хурдлуулжээ

40. Улаанбаатар хот Сонгино Хайрхан Дүүрэг дуламсүрэнгийн Төртогтохын хар үрээг 12 настай  Батгэрэлийн Нямбаяр хүү унаж хурдлуулжээ

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Бандиагийн Баярсайханы хүрэн даагыг уралдаанч хүү 11 настай Г.Энхболд унаж түрүүлгэлээ
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарга Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарга
Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн Улаанбаатар рестораны их танхимд нижгэр болж өнгөрлөө.