Мэдээ мэдээлэл

2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

Монголын морин спорт, уяачдын холбоо 21 аймаг, нийслэл, дүүргийн шилдэг уралдаанч хүүхдүүдийг жил бүр шалгаруулж цагаан сарын баяраар шагналыг олгодог уламжлалтай билээ. Монголын уламжилалт хурдан морины уралдаанд өөрийн эр зориг, эрдэм ухаан, тэсвэр хатуужил, ур чадвараа зориулан улс, бүс, аймаг, сумын уралдаан наадамд амжилт гаргасан 22 уралдаанч хүүхдийг шилдгээр шалгаруулж шагналыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу өвлийн адаг цагаагчин бар өдөр төв холбоон дээрээ гардуулан өглөө. 

2020 оны Шилдэг уралдаанч хүүхдээр:

1             Дорнод Баянтүмэн сумын харьяат Амарбаатарын Амарбат    /Улсын баяр наадмын 1 түрүү, 1 айраг/

2             Завхан Улиастай сумын харьяат Алтанхуягийн Бямба-Очир    /Аймгийн наадмын 1 түрүү, 3 айраг/

3             Архангай Чулуут сумын  Мөнхжаргалын Хоролдорж   / Аймгийн наадмаас 1 түрүү, 2 айраг/

4             Увс Баруунтуруун сумын харьяат Эрдэнэсүрэнгийн Сугар  /Аймгийн наадмын 1 түрүү, 2 айраг/

5             Ховд Зэрэг  сумын харьяат Заяатын Батболд  /Аймгийн наадмын 1 түрүү, 1 айраг/

6             Баянхонгор аймгийн харьяат  Сундуйхүүгийн Эрхэмбаяр / Улсын баяр наадмаас 1 айраг/

7             Булган Баяннуур сумын Отгонбаярын Ононмөр /Аймгийн наадмын 1 түрүү, 4 айраг/

8             Говь-Алтай Есөнбулаг сумын харьяат Содбаярын Зундуйдорж  /Аймгийн наадмын 1 түрүү, 3 айраг/

9             Дундговь аймгийн харяьат Отгонбаатарын Лхагва /Улсын наадмын 2 айраг/

10           Говьсүмбэр Сүмбэр сумын харьяат З.Идэржавхлан /Аймгийн наадмаас 4 айраг/

11           Орхон Жаргалант сумын харяьат  Б. Төрболд   /Улсын наадмын 1 түрүү/

12           Дархан-Уул аймгийн харяьат  Бат-Очирын Энхбаяр /Аймгийн наадмын 2 түрүү, 3 айраг/

13           Хэнтий Дархан сумын харьяат  Баатарцогтын Лхагва-Очир /Улсын наадмын 1 айраг/

14           Сүхбаатар Халзан сумын харяьат Наранцэцгиян Билгүүнманлай  /Улсын наадмын 2 айраг/

15           Сэлэнгэ аймгийн харяьат Анхбаярын Амаржаргал /Аймгийн наадмын 1 түрүү, 3 айраг/

16           Дорноговь Сайншанд сумын харьяат Пүрэвдоржийн Хүрэлдаваа /Аймгийн наадмын 1 түрүү, 3 айраг/

17           Өмнөговь Цогтцэций  сумын харьяат Сансармөнхийн Даваабаатар  /Аймгийн наадмын 2 түрүү 3 айраг

18           Төв Угтаалцайдам сумын харьяат  Батбаярын Мөнхсүлд  /Улсын наадмаас 1 айраг/

19          Баян-Өлгий Булган сумын харьяат Айтахын Айбат /Аймгийн наадмын 2 түрүү/

20          Нийслэлийн МСУХолбоо Нэргүйн Тэмүүжин /Улсын наадмын 1 айраг/

21        УБ хотын Баянзүрх дүүргийн харьяат Цэнддоржийн Баатарцогт  /сүм, дүүргийн наадмын 3 айраг/

22         УБ хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат  Ганхуягийн Ган-Эрдэнэ /Сүм, дүүргийн наадмын 2 айраг/

ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна
ХУРДАН МОРИЙГ ТАВИХ,ЗӨВ ШУРГУУЛЖ, УЯЖ СОЙХОД ЮУГ ОНЦЛОН АНХААРАХ ВЭ? Хурдан хурц хүлэг морийг уяж сойж, уралдуулна гэдэг эрдэм мэдлэг, ур ухаан, уужим бодол...Их олон зүйлийг шаарддаг. Бид “Уяачийн эрдэм” булангаараа Монгол Улсын “Тод манлай уяач ”Д.Ононгийн “хичээл”-ийг цувралаар хүргэх болно. Та эндээс олон шинэ зүйлийг мэдэж мэдэрнэ гэдэгт итгэж байна.
“MONGOLIAN SATURDAY” ДЭЛХИЙН АВАРГЫН ӨМНӨХ ТОМ СОРИЛД ТҮРҮҮЛЛЭЭ 2015 онд монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр болж Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатарын Mongolian Saturday түрүүлж Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан бол 2016.10,09-нд Америкийн Keenland-д болсон "Дэхийн Аварга"-ийн өмнөх сорил уралдаан болох "Woodford S. Presented by Keeneland Select (G3)"-д тэргүүн байрт орлоо. Mongolian Saturday хүлгийн хувьд өнгөрсөн жил дэлхийн аварга болохын өмнө энэ уралдаанд 2-р байрт орж байсан юм.