Мэдээ мэдээлэл

МОБИКОМ КОРПОРАЦИ “ИХ ХУРД-IX” УРАЛДААН НААДМЫГ ДЭМЖИЖ ОРОЛЦОХОО ИЛЭРХИЙЛЛЭЭ.

ММСУХ

Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ажлын албаны дарга Б.Батбаатар нарыг 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдөр корпораци дээрээ  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада Монгол Улсын Засгийн газрын  шийдвэрээр гурван жил тутамд 1 удуу зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах их хурд уралдаан, наадмыг өмнөх уламжлалын дагуу дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж,  уралдаан наадмын шууд дамжуулалтыг 5G сүлжээ ашиглан, техник технологийн шинэ шийдлээр олон нийтэд хүргэж хамтран ажиллахаа давхар илэрхийллээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан холбооныхоо бодлого үйл ажиллагаа, 2022 онд зохион байгуулагдах шигшмэл хурдан морьдын “Их хурд-IX” уралдааныг Монгол туургатны морьтны өв соёлын наадам болгон өргөн дэлгэр зохион байгуулахаар холбоо төлөвлөн ажиллаж байгаа илэрхийлээд Монгол үндэсний их өв соёлын цөм Морьтны өв соёлыг дэмжиж байгаа Мобиком корпорацид Монголынхоо нийт уяачдын өмнөөс баярласанаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр тал дээрх хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.

 

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хангайн бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.
МОНГОЛЫН МОРИН, СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ III ЗӨВЛӨЛГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ МОНГОЛЫН МОРИН, СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ III ЗӨВЛӨЛГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ