Мэдээ мэдээлэл

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХЭМЖИЖ УРАЛДАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

Баян-Өлгий аймгийн МСУХ

      Баян-Өлгий аймгийн МСУХ нь Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн “Хурдан моринд тавигдах ерөнхий шаардлага” стандартаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах асуудлыг дэмжиж, хуульчлахыг сонгогдсон гишүүдээсээ шаардаж албан бичиг ирүүлсэн байна.  Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой болон баяр наадмаараа маргаангүй сайхан наадах нөхцөлийг шаардсан Баян-Өлгий аймгийн “Тулпар” МСУХолбоо, хурдан морины зүтгэлтнүүд нийт уяачдын гаргасан саналд талархал илэрхийлье.

 

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан их насны албан ёсны цуваа 1.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Пүрэвийн Мэндбаярын хонгор морийг уралдаанч хүү 12 настай Х.Нямсүрэн унаж түрүүлгэлээ
МОРЬТОН МОНГОЛЧУУД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ. ММСУХ-ны 25 жилийн тэмдгээр дараах эрхмүүд шагнагдлаа.
АЗИЙН МОРИН УРАЛДААНЫ ХОЛБООНЫ ТҮҮХ Азийн морин уралдааны зөвлөлийг Япон улсын морин уралдааны Холбооны ерөнхийлөгч Todamasa Sakai, болонRangoon Turf Клубын Ноён U Chifkhine нарын санаачилагаар 1960 онд зохион байгуулсан