Мэдээ мэдээлэл

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МСУХ-ОО УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО.

ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцон ажиллаж байна. Салбар холбоодын удирдлагуудтай уулзах  хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн "Хутагтын хурд" МСУХ-ны тэргүүн Н.Бүрэнбат ирж хуралд оролцлоо. Энэхүү уулзалтаар Ажлын албаны дарга Б.Батбаатар "МОНГОЛ УЯАЧ" дэд төслийн хүрээнд уяачын цахим бүртгэл, уяачын малгай, малгайн тэмдэг, залаа, энгэрийн тэмдэгийн шинэчлэгдэн батлагдсан стандартын талаар танилцуулга мэдээллийг өглөө. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоонны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, уулзалтад оролцсон аймгийн тэргүүн, нарийн бичгийн дарга нарт  "Монгол уяач" дэд төслийг эрчимжүүлж ажиллах, тайлан мэдээгээ тогтоосон хугацаанд батлагдсан маягтаар ирүүлж байхыг чиглэл болголоо.

 

Хурдан морины уралдаан хуулийн хүрээнд явагдах ёстой Монгол улсын Засгийн газрын 119 тоот тогтоол болон Монголын “хурдан морины уралдаан “-ы дүрмийн 4,7 р хэсэгт заасны дагуу намрын дунд сарын 17-ноос хаврын тэргүүн сарын шинийн гурван хүртэл Монгол улсын нутаг дэвсгэрт хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглосон байдаг.
2013- морины ертөнцөд өрнөсөн ”оны онцлох” үйл явдлууд Морьтон монголчууд бид дэлхийн талыг морин туурайгаараа тамгалаж, морин дэл дээр тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байсан гайхамшигтай ард түмэн гэдгээ дэлхий дахинаа харуулж, Генниссийн хос амжилтын эзэд болцгоосон.