Мэдээ мэдээлэл

ОРХОН АЙМГИЙН МСУХ-ОО УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО.

ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцон ажиллаж байна. Салбар холбоодын удирдлагуудтай уулзах  хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны тэргүүн Т.Батмөнх, нарийн бичгийн дарга Д.Баясгалан нар ирж хуралд оролцлоо. Энэхүү уулзалтаар Ажлын албаны дарга Б.Батбаатар "МОНГОЛ УЯАЧ" дэд төслийн хүрээнд уяачын цахим бүртгэл, уяачын малгай, малгайн тэмдэг, залаа, энгэрийн тэмдэгийн шинэчлэгдэн батлагдсан стандартын талаар танилцуулга мэдээллийг өглөө. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоонны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, уулзалтад оролцсон аймгийн тэргүүн, нарийн бичгийн дарга нарт  "Монгол уяач" дэд төслийг эрчимжүүлж ажиллах, тайлан мэдээгээ тогтоосон хугацаанд батлагдсан маягтаар ирүүлж байхыг чиглэл болголоо.

 

МСНЭвлэлтэй санамж бичиг байгууллаа. ММСУХолбоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үндэсний их баяр наадам Азарганы уралдаан Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн адуун сүргийн манлай хурдан азарга барианд орлоо. Азарганы уралдаанд эх орны өнцөг булан бүрээс цугларсан 370 гаруй шандаст хүлгүүд тоосоо өргөснөөс:
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн албан ёсны цувааг танилцуулж байна.