Мэдээ мэдээлэл

МСНЭвлэлтэй санамж бичиг байгууллаа.

ММСУХолбоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2020 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн морин цагт Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны зорилго нь Монгол үндэсний их өв соёлын цөм болох Монгол морьтны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлын өв уламжлалыг залгамжлан хөгжүүлэх, түүний дотор хурдан морины уралдаан бол үндэсний уламжлалт спорт болох түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, таниулах, Монголын морин спортыг хөгжүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо.

 

 

"Бөртэ чоно-2019" цомын эзэн боллоо. Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ Чоно 2019" ёслолын ажиллагаа 2019.12.13-ны өдөр "Корпорейт-2" зочид буудлын Концертын их танхимд зохион байгуулагдлаа.
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны уриалга "Монголын хурдан морины уралданы дүрэм"-ийн 4-р зүйлийн 7-д зааснаар Монгол улсад өвлийн улиралд буюу намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ныг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.