Мэдээ мэдээлэл

ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ АЙМГИЙН МСУХ-Д УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО.

ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцон ажиллаж байна. Салбар холбоодын удирдлагуудтай уулзах  хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн "Арвагар хээр" МСУХ-ны тэргүүн З.Батбаяр, Дундговь аймгийн "Нарны хүлэг" МСУХ-ны тэргүүн Л.Алтанхуяг, нарийн бичгийн дарга Э.Хөхөөхүү нар ирж хуралд оролцлоо. Энэхүү уулзалтаар Ажлын албаны дарга Б.Батбаатар "МОНГОЛ УЯАЧ" дэд төслийн хүрээнд уяачын цахим бүртгэл, уяачын малгай, малгайн тэмдэг, залаа, энгэрийн тэмдэгийн шинэчлэгдэн батлагдсан стандартын талаар танилцуулга мэдээллийг өглөө. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоонны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, уулзалтад оролцсон аймгийн тэргүүн, нарийн бичгийн дарга нарт  "Монгол уяач" дэд төслийг эрчимжүүлж ажиллах, тайлан мэдээгээ тогтоосон хугацаанд батлагдсан маягтаар ирүүлж байхыг чиглэл болголоо.

 

 

Олноо “Дааган” хэмээх Цэрэндэжидийн Цэнд-Аюушийн Монгол Улсын Манлай Уяач цолны мялаалга наадам Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Сангийн Далайн хөвөөн дээр Эхийн цагаан суварганы дэргэд...
Төвийн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр Дундговь аймгын төв Мандалговь хотод 7-сарын 25-27 өдрүүдэд зохион байгуулагдах наадмын хөтөлбөр
ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо. "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.