Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ХОВД АЙМАГТ АЖИЛЛАА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбоог  төлөөлөн тэргүүлэгч, МУМУ Б.Ерөөлтөөр ахлуулсан баг Ховд аймагт томилолтоор ажиллаж, 17 сумын салбар холбооны удирдлагуудыг хамарсан уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 2143 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 238 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

 МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Эмгэнэл Монгол Улсын гавьяат малчин, Тод манлай уяач Цэдэндоржийн Аюуш 2011 оны 4 дүгээр сарын 3-нд зуурдаар таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.
ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонг гардуулах ёслол болов. ММСУХ-ны 2010 оны тэргүүлэгчдийн 2-р хуралдааны тогтоолоор “Монгол-999” нэгтгэлийн ерөнхийлөгч