Мэдээ мэдээлэл

УВС АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

      Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Увс аймгийн "Увсын  хурд" МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Увс аймгийн "Увсын хурд" МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө.
Хангайн бүсийн хурд-2009 уралдаанд 400 гаруй их нас тоосоо өргөлөө ММСУ-ын холбооны санал санаачлагын дагуу засгийн газрын шийдвэрээр улсын их баяр наадмын дараагаар болдог баруун, зүүн, төвийн бүсийн хурдан морьдийн уралдааныг өнөө жил Завхан, Баянхонгор, Дорнод аймагт тус тус зохион байгуулахаар болсон билээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдаан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолд заасны дагуу уламжлалт “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг 2 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгууллаа.