Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч МУТМУ Ц.Батсайханаар ахлуулсан баг 2021 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Дорнод аймгийн зарим сумдад томилолтоор ажиллаа.

Томилолтын баг 4 сумын 250 орчим уяачидтай  уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, Дорнод аймгийн салбар холбоо 1526 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 196 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
Японы морин уралдааны Ерөнхийлөгчийг монгол морьд янцгааж сэрээв. Японы морин уралдааны Ерөнхийлөгч Кенжи Цүчикава болон Японы морин уралдааны холбооны олон улсын стратеги төлөлвлөлтийн зөвлөх Томоюки Масуда нар ММСУХ-ны урилгаар монгол оронд айлчилав.
Монгол Улсын “Тод манлай”, “Манлай”, “Алдарт” уяачийн болзол хангасан уяачдын тодорхойлолтыг хүлээн авч байна Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл болон бүсийн уралдаанд морио уралдуулж түрүү, айраг авч “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, улсын цолонд тодорхойлогдох уяачид дараах материалыг бүрдүүлнэ.