Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбооны Ажлын албаны дарга Б.Батбаатар, тэргүүлэгч МУМУ П.Сэргэлэн нараар ахлуулсан баг 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс 06 дугаар сарын 1-ны өдрүүдэд Хэнтий аймгийн 5 сумдад томилолтоор ажиллаж байна.

Томилолтын баг 5 сумын 265 орчим уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 383 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 70 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

ТӨРИЙН ТҮМЭН ЭХҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан нь Монгол орны бүх аймаг, бүс нутгаас шалгарсан хурдан морьд, уяачид оролцдог, үндэсний хэмжээний, хамгийн дээд зэрэглэлийн уралдаан юм. Ийм уралдаан Монголын түүхэнд урьд өмнө болж байгаагүй бөгөөд 1998 оноос эхлэн 3 жил тутамд нэг удаа Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулдаг болсоор долоо дахь жилтэйгээ золгож байна
ММСУХ 21 аймаг, нийслэл хотод уяачдын зөвлөгөөн зохион байгуулна. ММСУХ нийслэл дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, иргэд, морь сонирхогчдын санал бодлыг сонсож тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг олон нийтэд хүргэх, холбооны бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллах зорилгоор 2012 оноос эхлэн “Монгол уяач 3000” уяачдын Улсын зөвлөгөөнийг улс орон даяар зохион байгуулж байсан уламжлалтай.