Мэдээ мэдээлэл

БУЛГАН АЙМАГ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХЭМЖИЖ УРАЛДАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

Булган аймгийн МСУХ

         Булган аймгийн МСУХ нь Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн “Хурдан моринд тавигдах ерөнхий шаардлага” стандартаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах асуудлыг дэмжиж, хуульчлахыг сонгогдсон гишүүдээсээ шаардаж албан бичиг ирүүлсэн байна.  Ардын  хувьсгалын түүхт 100 жилийн ой болон баяр наадмаараа маргаангүй сайхан наадах нөхцөлийг шаардсан Булган аймгийн “Булгангайхангай” МСУХолбоо, хурдан морины зүтгэлтнүүд нийт уяачдын гаргасан саналд талархал илэрхийлье.

 

 

 

“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Д.Дагвадоржийн бор үрээг М.Ганжигүүр хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ЭРЛИЙЗ ДУНД НАСНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ЭРЛИЙЗ ДУНД НАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 116 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...
Монгол Уяачын Тангараг Уяач би: Уралдаанч хүүхдээ эрхэмлэн хайрлаж, хүлэг морио зөв сайн уяж, чин шударгаар уралдаанд оролцож, монгол эр хүний жудаг, нандин чанар, монгол уяач хүний ёс зүйг эрхэмлэн дээдэлж явахаа. Тангараглая.