Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА.

Хийморь гал уяаны үүсгэн байгуулагч, уяач Ц.Даваасүрэн "Гавьяат барилгачин" боллоо.

Тайгам-Алтай ХХК-ны захирал, Хийморь гал уяаны үүсгэн байгуулагч, уяач Цулын Даваасүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Монгол Улсын "Гавьяат барилгачин" цол хүртэж цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан Цулын Даваасүрэн бол Монголынхоо хөгжил дэвшил мандал бадралын төлөө сэтгэл оюунаа зориулахын зэрэгцээ хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа  юм.

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

“МОЛОРЭРДЭНЭ” хурдан морины уралдаан хүй долоо худагт боллоо. ММСУХ-ны 2011 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хурдан морины “МОЛОР-ЭРДЭНЭ” уралдаан зохион байгуулалтын өндөр түвшинд болж өндөрлөлөө.
Төвийн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр Дундговь аймгын төв Мандалговь хотод 7-сарын 25-27 өдрүүдэд зохион байгуулагдах наадмын хөтөлбөр
2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Соёолон) 2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Соёолон)