Мэдээ мэдээлэл

“Дүнжингаравын хурд-2010” бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах журам

“Дүнжингаравын хурд-2010”

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.“Дүнжингаравын хурд-2010”  төвийн бүсийн  хурдан морины Хаврын уралдааныг зохион байгуулахад “Хурдан морины бүсийн уралдааны 2010 оны хуваарийг тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16-р тогтоолын заалтыг хэрэгжүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

rn

Хоёр. Уралдааныг зохион байгуулах комисс
2.1. Төвийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг “Уралдаан зохион байгуулах комисс” хариуцан зохион байгуулна.
2.2. Комиссын бүрэлдэхүүнийг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаас  томилно.
2.3. Уралдааныг зохион байгуулах комисс хурдан морины нас бүрийн уралдааныг хариуцсан даамал, цуваа бүртгэгч, шүдлэгч, манлайлагч, морь бариач, цоллооч, хүн, мал эмнэлэг, хүүхдийн эрхийн ажилтан, даатгалын ажилтан, шүүгч зэргийг томилно. Тухайн насанд уралдах морь, унах хүүхдийг бүртгэж дугаар олгоно.
2.4. Комиссын автомашин өөрийн таних тэмдэг, дарцагтай байна. Мөн уралдааныг зохион байгуулах  бэлтгэл ажлыг хангана.
2.5. Комисс уралдааны замыг урьдчилан үзэж засаж сайжруулан морьд хальтирахааргүйгээр цас мөсийг нь цэвэрлэх, гараа, барианы газрыг холбооны хэрэгсэлтэй байхаар зохицуулна.
2.6. Унаач хүүхдийг ослийн даатгалд хамруулж, хамгаалалтын болон дулаан хувцас / малгай, хүзүүний ороолт, бээлий, дээл/, бат бөх дөрөө, эмээл, хазаар зэргээр хангасан эсэхийг хянана.

rn

Гурав. Уяачид, унаач хүүхдэд тавих шаардлага
3.1. Уяач, унаач хүүхдүүд нь үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэ журамд заасан эрхийг эдэлж, доорхи үүргийг биелүүлнэ. Үүнд:
• Уралдах морийг 7-гоос дээш настай, морь унаж сурсан, эрүүл хүүхдээр унуулах
• Хурдан морины эзэн, уяач нар унаач хүүхдийг ослын даатгалд заавал хамрулна.
• Хамгаалах хэрэгсэл, дулаан хувцасыг тухайн морь, хүүхдийн биед тохируулж авулгүй байдлыг хангасан байна.
• Уяач нь унаач хүүхдэд морины уралдааны замыг урьдчилан үзүүлж, зааж өгөхөөс гадна зурхайд хүрч тусгайлан бэлтгэсэн гарааны төхөөрөмжийн ард очиж эгнэн зогсоод  даамлын дохиогоор морио эргүүлж, зам  товчлохгүй, бусад моринд саад болохгүй, уралдааны үед холбооны техник хэрэгсэл ашиглахгүй байх талар зөвлөгөө өгнө.
• Уяач, унаач хүүхдүүд комиссоос тогтоосон цагт морио мордуулна.

rn

Дөрөв. Хурдан морь уралдуулах зай
4.1. Хурдан морийг насны ангиллаар нь дор дурьдсан зайд уралдуулна. Үүнд:
• Азарга, соёолон   16 км
• Их нас     18 км
4.2. Комисс нь бүсийн уралдааныг тухайн аймаг, орон нутгийн засаг дарга, төр захиргааны байгууллага, Морин спортын холбоотой хамтарч зохион байгуулахад дэмжлэг үзүүлж биелэлтэд хяналт тавина.

rn

Тав. Уралдах морьдыг бүртгэх, дугаар олгох
5.1. Уралдаанд энэ журмын шаардлага  хангасан унаач хүүхэд, уяачид оролцоно.
5.2. Уралдах морьдыг 2010 оны 3-р сарын 6-ны өдрийн 10 цагаас Өлзийт хороолол,Төв аймаг, Төмөр зам дахь ММСУХ-ны байранд тус тус бүртгэж, дугаар олгоно.
5.3. Бичиг баримт бүрдүүлээгүй, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд  уралдаанд оролцуулахгүй.
5.4. Уяач комиссоос олгосон дугаарыг унаач хүүхдийн биед тод харагдахуйц бэхэлж өгнө.
5.5. Бүртгэх цагаас хоцорсон хүүхэд болон морийг уралдаанд оролцуулахгүй.

rn

Зургаа. Уралдааны гарааны үеийн зохион байгуулалт
6.1. Уяачид морьдоо уралдах газарт авчирмагц манлайлагч морьдыг дагуулан нэгдсэн журмаар  гарна.
6.2. Соёолонг бэлтгэсэн талбайд шүдлэнэ. Шүдээр тохироогүй морийг уралдаанд оролцуулахгүй.
6.3. Морьдыг гарааны зурхайд хүргэж, бэлтгэсэн төхөөрөмжийн ард эгнүүлэн зогсоож эргүүлэхийг комиссын дарга, гишүүд, тухайн насны даамал, хүн, мал эмнэлгийн ажилтнууд хамтран гүйцэтгэнэ.
6.4. Морьдыг зөвхөн Даамлын дохиогоор эргүүлнэ.
6.5. Гарааны зурхайд хүрээгүй байхад морь эргүүлэх, замаас оруулахыг хориглоно. Зурхайд хүрч, даамлын дохиогоор эргээгүй морийг барихгүй.

rn

Долоо. Уралдааны үеийн зохион байгуулалт
7.1. Уралдааны үед тухайн насны морьдын уралдааныг хариуцсан  даамал төрийн далбааг мандуулан эхний мориноос 100 м-ээс холгүй зайд өмнө нь явж замчилна.
7.2. Хүн эмнэлгийн тусламжийн хэсэг морьдын ард явж мориноос хүүхэд унасан тохиолдолд тусламж, үйлчилгээг яаралтай үзүүлнэ.
7.3. Мал эмнэлгийн тусламжийн хэсгүүд уралдааны замын дагуу тогтоосон цэгт байрлаж, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлнэ.
7.4. Уралдах морийг зурхайд урьдчилан аваачиж, замаас оруулах, хөөх, саад хийх, уралдаж байгаа морьдыг тосон цулбуурдаж хөтлөхийг хориглоно. Ийм тохиолдол гарсан үед дүрс бичлэг, баримт нотолгоо зэргийг үндэслэн тухайн морьдыг уралдаанаас хасна.
7.5. Комиссын зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр морины уралдаан дагахыг хориглоно.
7.6.Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг  Комиссын тусгай зөвшөөрөл, онцгойлох таних тэмдэгтэйгээр уралдаанд саад болохгүйгээр уралдааны замаас 50-80 метрийн зайнаас морьдыг дагаж нэвтрүүлэг, бичлэг хийхийг зөвшөөрнө.
7.7. Гадаадаас оруулж ирсэн цэвэр үүлдрийн морьдыг уралдаанд оролцуулахгүй.
7.8. Уралдааны зохион байгуулалт, явцад хяналт тавих, хяналтын зөвлөл ажиллуулна. Элдэв маргаан будлиантай асуудал гарвал комисс хяналтын зөвлөлийг байлцуулан шийдвэрлэнэ.
Найм. Барианы үеийн зохион байгуулалт
8.1. Барианы зурхайг тусгай таних тэмдэгээр тэмдэглэнэ.
8.2. Уралдаж ирсэн эхний 5 морийг морь бариачид барих бөгөөд  бусад морийг барианы зурхайд ирсэн дараалал, хүүхдийн дугаараар нь дүрс, дуу бичлэгийн техник хэрэгсэл ашиглан байр эзлүүлнэ.
8.3. Барианд орсон морьдыг 4-өөс доошгүй дуудагчийн цуваа болон зурхайн баруун, зүүн талаас бичсэн дүрс бичлэгийн дүнг харьцуулан байр эзлүүлэн бүртгэнэ. Маргаантай асуудлыг тухайн насны даамал нь Комиссын болон шүүгчдийн хамтарсан хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
8.4. Хүүхэдгүй уралдаж ирсэн морийг 5 ухрааж барина. Жолоог нь дэл, сойлго, эмээлд нь уяж бэхлэх зэрэг зориуд зохион байгуулж, хүүхэдгүй уралдуулсан морийг хасна.
8.5.Морьд барианд зэрэгцэн орсон бол  барианы зурхайд түрүүлж хошуу нь давсан морийг, морьдын хошуу зэрэгцсэн тохиолдолд зөв талын морийг түрүүлж барих бөгөөд үүнийг дуудагчийн цуваа болон дүрс бичлэгийн техник хэрэгслийг ашиглан тогтооно.

rn

Ес. Морь цоллох, бай шагнал олгох
9.1.Уралдаанд түрүүлсэн, айрагдсан морьдын бай шагналыг наадамчдын  өмнө цоллон алдаршуулж гардуулна. Нас бүрт уралдсан эхний 30 морийг барьж бай шагналыг 3-р сарын 07-ны 16 цагт олгоно.
9.2. Түрүүлсэн, айрагдсан хурдан моринд олгох бай шагналын 20 хувь нь унаач хүүхдэд ногдоно.

rn

Арав. Хурдан мориы уралдааны мэдээ, тайлан
10.1.Тухайн насны морины уралдааныг хариуцсан даамал нь уралдаанд оролцсон морины тоо, түрүүлсэн, айрагдсан, барианд орсон морьдын бүртгэл, олгосон бай шагнал, эмнэлгийн тусламж үзүүлсэн хурдан морь, унаач хүүхдийн талаар болон дараагийн уралдаанд анхаарах асуудлын тухай тодорхой санал, дүгнэлт бүхий тайланг уралдаан болсноос хойш 3 хоногийн дотор ММСУХ-нд өгнө.

rn

Жич: ММСУХолбоо хурдан морь унаач хүүхдийн даатгалын төлбөрийг 100% хариуцан төлөх бөгөөд уяачид, эзэд морьдоо бүртгүүлэхдээ “UB” даатгал ХХК-тай гэрээ байгуулан гэрчилгээ авч, даатгалд үнэгүй хамрагдах болсныг мэдэгдье. Даатгалын хугацаа 1 жилийн турш үргэлжилнэ.

rn

 

rn

“ДҮНЖИН ГАРАВЫН ХУРД-2010” ТӨВИЙН БҮСИЙН
ХУРДАН МОРИНЫ ХАВРЫН УРАЛДААНЫ
МОРЬ ТАВИАЧДЫН МӨРДӨХ ТҮР ЖУРАМ

rn

Нэг. ЖУРМЫН ЗОРИЛГО

rn

Энэхүү журмаар хурдан морины уралдааныг эмх цэгцтэй зохион байгуулах түүний дотор морь тавиачдын уяа морь болон унаач хүүхдүүдийг хурдан морины гараа руу явах үед морьд хадуурах, унаач хүүхэд мориноос унах зэрэг эрсдлээс хамгаалах, морь тавих үеийн хүлээх үүргийг зохицуулахад оршино.

rn

Хоёр.Морь тавиачийн хүлээх үүрэг

rn

2,1. Морь тавиач нь уралдааныг зохион байгуулагчидад албан ёсоор бүртгүүлж тусгай дугаар авна.

rn

2,2. Морь тавиач нь морь бүртгэлийн газарт ирэхдээ номер дугаараа зүүж ирнэ. Дугааргүй морь тавиачийг бүртгэлийн газраас цааш явуулахгүй

rn

2,3. Морь тавиач нь уяа морьд унаач хүүхдүүдийг осол эндэгдэлгүй морь гарааны газарт хүргэж өгөх, гарч болзошгүй бусад эрсдлээс хамгаалах сэргийлэх үүрэг хүлээнэ

rn

2,4. Морь тавиач нь уяа морьдыг хүргэж өгөх замд унаач хүүхдүүдийг сахилга баттай, уралдааны дүрэм журмыг баримтлан явахыг сануулна.

rn

2,5. Морь тавиач нь морь гарааны газарт хүрмэгц гарааны төхөөрөмжийн ард уяа морьдыг байрлуулсаны дараа зөвхөн хоолойгоор буцан гарна. Уяа морьдыг даган гарах, уралдахыг хориглоно.

rn

2,6. Морь тавиач ньуралдааныг санаатай үйлмүүлэх, уралдааны үйл ажиллагааг тасалдуулахыг оролдох, бусдын уяа морьдын хөдөлгөөнд саад учруулах, үймүүлэх будилаан гаргахыг уриалахыг хатуу хориглоно.

rn

Гурав.Хариуцлага.

rn

3,1. Морь тавиач нь энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд олгосон бүртгэлийн дугаарыг хураан авч дахин морь тавиулах эрх олгохгүй бөгөөд тухайн уралдсан морийг уралдаанаас хасаж тооцно.

rn

 

rn

“ДҮНЖИН ГАРАВЫН ХУРД-2010” ТӨВИЙН БҮСИЙН
ХУРДАН МОРИНЫ ХАВРЫН УРАЛДААНЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН МӨРДӨХ ТҮР ЖУРАМ

rn

Нэг. ЖУРМЫН ЗОРИЛГО

rn

Энэхүү журмаар хурдан морины уралдааныг эмх цэгцтэй зохион байгуулах, уралдааны журамын хэрэгжилтэд хяналт тавих, түүнийг мөрдүүлэх, уяачид унаач хүүхдүүдийн  гаргасан зөрчил дутагдалыг хянан шийдвэрлэх, засаж залруулахад хүлээх эрх үүргийг зохицуулахад оршино.

rn

Хоёр.Хяналтын зөвлөл бүтэц, зохион байгуулалт

rn

2,1. Хяналтын зөвлөлийг уралдааныг зохион байгуулагчидаас 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилоно. Томилогдсон хяналтын зөвлөл зөвхөн энэхүү уралдаанд хүчин төгөлдөр эрхтэй ажиллана. 

rn

2,2. Хяналтын зөвлөл нь аливаа зөрчлийн асуудлыг хуралдаанаар шийдвэрлэнэ. Хяналтын зөвлөлийн гишүүн нь дангаар шийдвэр гаргахыг хориглоно.

rn


2,3. Хяналтын зөвлөлийн гишүүд нь хурдан морины уралдааны үйл ажиллагааг хууль болон бусад дүрэм, журамд нийцүүлэн үнэнч шударгаар ажиллах үүрэг хүлээнэ.

rn

2,4. Хяналтын зөвлөл нь хурдан морины уралдааныг эмх цэгцтэй зохион байгуулахад туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ уралдааны зохион байгуулах журмыг уяачид, унаач хүүхдүүд мөрдөж байгаа эсэхэд хяналт тавина.

rn

2,5. Хяналт тавих явцад гарсан зөрчлийг баримтжуулсан байна.

rn

2,6. Уралдааны журмыг мөрдөөгүй, уралдааны үйл ажиллагааг будилантуулсан, мөрдвөл зохих журмыг зөрчсөн уяач унаач хүүхдүүдийн зөрчлийн талаар хуралдан зохих хариуцлага тооцох шийдвэрийг хуралдан олонхийн саналаар шийдвэрлэн, саналыг зохион байгуулах комисст санал хүргүүлнэ.

rn

2,7. Хяналтын зөвлөл нь ажлын тайланг бичгээр гаргаж, гишүүд нь гарын үсэг зуран баталгаажуулан уралдааныг зохион байгуулах комисст хүлээлгэн өгнө.

rn


Уралдаан зохион байгуулах комисс

"Морьтны их цэнгүүн" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо Монголын морин спорт, уяачдын холбооны "Морьтны их цэнгүүн"-д зочид төлөөлөгчид, морьтны соёлын зүтгэлтнүүд гэр бүлээрээ оролцож нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
ММСУХ шилдэг 9 хурдан морь унаач хүүхдүүдээ “Авьяас” алтан медалиар шагнав 2010 онд зохиогдсон Их хурд, улс бүсийн уралдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн 9 хурдан морь унаач хүүхдүүдэд Хүүхдийн төлөө газрын “АВЬЯАС” алтан медалиар шагнаж урамшлуулаа.
ММСУХ-ны VI их хурал Монголын Морин Спорт Уяачдын Холбооны зургаадугаар их хурал "уламжлал, шинэчлэл, зөв менежмент" уриан дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.