Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА.

ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч Ө.Пүрэвбаатар "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан"боллоо.

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, "Хөх чоно" группийн Ерөнхийлөгч, ММСУХ-ны дэд Ерөнхийлөгч, Тод манлай уяач Өлзийхутагийн Пүрэвбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж "АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН" цол хүртэж цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан Өлзийхутагийн Пүрэвбаатар бол Монголынхоо хөгжил дэвшил мандал бадралын төлөө сэтгэл оюунаа зориулахын зэрэгцээ хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа  юм.

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

ММСУХ 21 аймаг, нийслэл хотод уяачдын зөвлөгөөн зохион байгуулна. ММСУХ нийслэл дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, иргэд, морь сонирхогчдын санал бодлыг сонсож тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг олон нийтэд хүргэх, холбооны бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллах зорилгоор 2012 оноос эхлэн “Монгол уяач 3000” уяачдын Улсын зөвлөгөөнийг улс орон даяар зохион байгуулж байсан уламжлалтай.
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны шинэ жилийн цэнгүүн болов. Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугларсан 500 гаруй уяачид шинэ жилийн цэнгүүнээ тэмдэглэн баярлахаар “MARSHAL LUXURY” клубт хүрэлцэн ирсэн байв.