Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУДААС "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" ДАХИН ТӨРЛӨӨ

Т.Мөнхбаяр "Хөдөлмөрийн баатар" боллоо.

Монголын хурдан морины уралдаан, морьтны соёлын зүтгэлтэн “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Монгол Улсын "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол хүртэж  Хөдөлмөрийн баатарын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнагдсанд цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан Төмөрийн Мөнхбаяр бол Монголынхоо хөгжил дэвшил мандал бадралын төлөө сэтгэл оюунаа зориулахын зэрэгцээ хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа  юм.

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

 

2019 ОНЫ ШИЛДЭГ ГАЛ УЯА Д.Занабазар тэргүүнтэй "Дорнын унага" гал уяа
"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд одтой наадсан уяачидтай ярилцлаа. "Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд одтой наадсан уяачидтай ярилцлаа.
ММСУХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар: НИЙГМИЙН ЗАХИАЛГЫГ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ТУСГАЖ АЖИЛЛАНА Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VII Их хурлаас бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийсэн тухай өмнөх дугаартаа мэдээлсэн. 24 жилийн баялаг түүхтэй, Монголын хамгийн том төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг Чимэддоржийн Хишигбаатар хэмээх залуу хариуцахаар болсон тухай уншигчид дуулсан байх. Бид энэ удаагийнхаа зочин хойморт ММСУХ-ны шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг  урьж, хийж хэрэгжүүлсэн хийгээд, цаашид баримтлах бодлогын талаар цөөн хором ярилцлаа.