Мэдээ мэдээлэл

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ “ТОД МАНЛАЙ ЦОЛТНУУДЫН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДЛАА.

ММСУХ

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар ММСУХ-ны Ерөнхийлөгчийн дэргэдэх “ТОД МАНЛАЙ ЦОЛТНУУДЫН ЗӨВЛӨЛ”-ийг албан ёсоор байгуулж, бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журмыг баталлаа. Энэхүү зөвлөл нь Монгол Улсын хууль тогтоомж болон Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэм, Монголын хурдан морины уралдааны дүрэм, үндэсний уламжлалт хурдан морины уралдаантай холбогдох соёлын өв, уламжлал, зан заншлын хэм хэмжээг олон нийтэд үлгэрлэн таниулах, түгээн дэлгэрүүлэх, ёс зүйт төлөвшлийг уриалах зорилготой холбооны удирдлагын бүрэлдэхүүнд бодлогын зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажиллах юм байна. Мөн тод манлай цолтнуудын зөвлөлийн гишүүд нь Тэргүүлэгчдийн хурлын үйл ажиллагаанд оролцох, холбооны тэмдэг, туг далбааг шууд ашиглан хурдан морины уралдаан зохион байгуулах, холбоог төлөөлөн Олон улсын болон бусад хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцох эрхтэй байхаар журмалсан бөгөөд зөвлөлийн анхдугаар хурлыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ММСУХ-ны төв байранд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

                                                                              МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО

ММСУХ-ноос 2011 онд зохион байгуулах хурдан морины улс болон бүсийн уралдааны календарьчилсан төлөвлөгөө ММСУХ-ноос 2011 онд зохион байгуулах хурдан морины улс болон бүсийн уралдааны календарьчилсан төлөвлөгөө
Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллав. 17-р жарны “Баясгалант” хэмээх усан Луу жилийн анхны “Дүнжингарав-2012” уралдааныг Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж, 4 насны хурдан хүлэг уралдаж, наадамчин түмэн өргөн олноор оролцож сайхан наадлаа.
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Базарширийн Доржпүрэвийн хүрэн үрээг уралдаанч хүү Энхбаатарын Мягмардорж унаж түрүү магнайд хурдлууллаа