Мэдээ мэдээлэл

"Морьтны их цэнгүүн" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Монголын морин спорт, уяачдын холбооны "Морьтны их цэнгүүн"-д зочид төлөөлөгчид, морьтны соёлын зүтгэлтнүүд гэр бүлээрээ оролцож нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.

ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэлснээр мянга мянган жилийн түүхтэй морьтны их соёлоо тээж , түгээж , ирээдүй хойчдоо өвлүүлж яваа хийморьлог сайхан уяачид, цог золбоо нь бадарсан уралдаанч хүүхдүүд, хүлэг морьдынхоо заяа буян, зам мөрийг цагаан сүүгээрээ мялааж байдаг ээжүүд, уяачдын гэр бүлийн эрхэм гишүүд морьтны соёлын зүтгэлтнүүд нэгэн орой цуглаж ММСУХ-ны "МОРЬТНЫ ИХ ЦЭНГҮҮН" эхэлж, уламжлал ёсоор Монгол Улсын 2019 оны өндөр чансаатай 9-н уралдаанч хүүхэд , 9-н уяач, өндөр чансаатай азарганууд, их насны морьд , Эрлийз дээд насны азарга, их морьдыг тодруулж, зарлан алдаршуулсан бөгөөд 2019 оны амжилт, бүтээлээ дүгнэлээ.
Өнөө жилийн "Морьтны их цэнгүүн" нь Монголын морин спорт, уяачдын холбооны VII их хурлаас сонгогдсон баг бүрэлдэхүүн зохион байгуулж байгуулсан ба Шигшмэл хурдан морьдын "Их хурд-VIII" наадам давхцаж байгаагаараа онцлог бөгөөд морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмрээ оруулсан доорх эрхмүүд хөдөлмөрөө үнэлүүлэн энгэрээ мялаасан юм.

ММСУХ-ны эрхэм дээд шагнал Молор Эрдэнэ одонгоор:
1. Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын уугуул морьтны соёлын нэрт зүтгэлтэн Пүрэвийн Сэргэлэн

 

ММСУХ-ны Алтан морь шагналаар:
1. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул МУТМУ Дамбын Хишигжаргал

 

ММСУХ-ны Алтан морь шагналаар:
2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул МУМУ Бадамгаравын Бадраа

 

ММСУХ-ны Алтан морь шагналаар:
3. Архангай аймгийн Хотон сумын уугуул ААУ Дуламсүрэгийн Лхагвасүрэн

 

ММСУХ-ны Алтан морь шагналаар:
4. Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада

 

ММСУХ-ны шагнал Шилдэг морины зүтгэлтэн
1. Баянхонгор аймгийн Хонгорын хурд МСУХ-ны тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ


ММСУХ-ны шагнал Шилдэг морины зүтгэлтэн
2. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул МУАУ Ц.Энхтайван


ММСУХ-ны шагнал Шилдэг морины зүтгэлтэн
3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Ц.Галбадрах


ММСУХ-ны шагнал Шилдэг морины зүтгэлтэн
4. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул хошууч, генерал С.Баасанхүү


ММСУХ-ны шагнал Шилдэг морины зүтгэлтэн
5. Тайгам-Алтай ХХК-ны захирал Ц. Сономцэрэн


ММСУХ-ны шагнал Шилдэг морины зүтгэлтэн
6. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг


ММСУХ-ны шагнал Шилдэг морины зүтгэлтэн
7. Морины зүтгэлтэн Д.Цэдэв

 

ММСУХ-ны Эрдэнийн-Очир одонгоор
1.Увс аймгийн Наранбулаг сумын уугуул Б.Бат-Өлзий


ММСУХ-ны Эрдэнийн-Очир одонгоор
2. Төв аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга С.Ганхуяг нар тус тус шагнагдлаа

 

Үндэсний их баяр наадам хязаалан насны морьдын уралдаан Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт хурдан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
МУТМУ Д.Онон: Морь шинжих зөвлөгөө Морь шинжих талаар товчхон ч гэсэн олон сайхан зөвлөгөөг эндээс унших боломжтой.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Монгол Уяач-3000” зөвлөлгөөнийг зохион байгууллаа Монголын Морин Спорт Уяачдын Холбоо бодлого, үйл ажиллагаагаа гишүүддээ танилцуулж, салбар холбооны үйл ажиллагаатай танилцан цаашдын бодлого, үйл ажиллагаандаа гишүүд, уяачдын санал, бодлыг сонсох зорилготой “МОНГОЛ УЯАЧ-3000” сумдын зөвлөлгөөнийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумаас эхлүүлсэн билээ.