Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД"

Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай уяачид"-ийг тодрууллаа.

Нэгдүгээрт. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат МУТМУ Түвдэнжаажидын Батзориг АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 4 айраг авсан амжилтаар /15 оноо/

Хоёрдугаарт. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат ААУ Батмөнхийн Батхүү АХ-99 жилийн ойн, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 3 айраг авсан амжилтаар /14 оноо/

Гуравдугаарт. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат НАУ Мягмарсүрэнгийн Алтан-Очир АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 2 түрүү, 1 айраг авсан амжилтаар /13 оноо/

Дөрөвдүгээрт. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат МУТМУ Түмэндэлгэрийн Ихбаяр АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 2 айраг авсан амжилтаар /12 оноо/

Тавдугаарт. Дундговь аймгийн Хулд сумын харьяат МУМУ Баярсайханы Лхагва-Очир АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 3 айраг авсан амжилтаар /11 оноо/

Зургаадугаарт. Улаанбаатар хотын Багахангай дүүргийн МУМУ Ганбаатарын Буянтогтох АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 3 айраг авсан амжилтаар /10 оноо/

Зургаадугаарт. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн НАУ Пүрэвсүрэнгийн Баттулга АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 3 айраг авсан амжилтаар /10 оноо/

Долоодугаарт. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат уяач Жадамбын Болд АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 1 айраг авсан амжилтаар /8 оноо/

Долоодугаарт. Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат ААУ Адуучийн Нямбаатар АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 2 түрүү авсан амжилтаар./8 оноо/

Наймдугаарт. Сүхбаатар аймгийн Халзан сумын харяьат ААУ Уртнасангийн Тамир АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 2 айраг авсан амжилтаар /7 оноо/

Есдүгээрт. Төв аймгийн Баян сумын уугуул МУМУ Пунцагбалжирын Энхмөнх АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмас 1 түрүү авсан амжилтаар /6 оноо/

Есдүгээрт. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул МУТМУ Батхүрэлийн Бат-Өлзий АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 2 айраг авсан амжилтаар /6 оноо/

 

"АРЫН ХАНГАЙН ШИГШМЭЛ ХУРД" - 2014 Хоёр жилд нэг удаа болдог “Арын хангайн шигшмэл хурд - 2014” Наймдугаар сарын 1-ны өдөр Архангайн Цэнхэр суманд өргөн дэлгэр болж өндөрлөсөн юм.
Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам их насны уралдаан Их насны морьдын уралдаанд 419 хурдан ажнай гарааны зурхайнаас нэгэн зэрэг эргэж 25 км замыг туулж уралдлаа.