Мэдээ мэдээлэл

Хаврын уралдааны талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод, гишүүдэд үүрэг чиглэл өглөө

Хаврын уралдааны зохион байгуулалтыг сайжруулах, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцээд аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод, нийт гишүүд, уяачдад холбогдуулан дараах үүрэг чиглэлийг хүргүүлж байна

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдааны “Чиглэл өгөх тухай” 15/06 дугаар тогтоолын дагуу Монгол морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболд дараах шийдвэрийг гаргаж салбар холбоодын удирдлагад хүргүүлээд байна.   

Хаврын уралдааны зохион байгуулалтыг сайжруулах, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцээд аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод, нийт гишүүд, уяачдад холбогдуулан дараах үүрэг чиглэлийг хүргүүлж байна. Үүнд:

        1. Монголын морин спорт, уяачдын холбооны уламжлалт “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдөр зохион байгуулах хүртэл ММСУХ-ны аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод ямар нэг хурдан морины уралдааныг товлохгүй, зохион байгуулахгүй, зохион байгуулалтад ямар нэг байдлаар оролцохгүй байх,

        2. Энэхүү шийдвэрийг зөрчсөн салбар холбоод болон гишүүд, уяачдад зохих журмын дагуу хариуцлага тооцох,        

        3. Нийт нутгаар харьцангуй хур тунадас багатай, хавар хуурайшилт их байж болзошгүй тул аймаг, орон нутгийн хэмжээнд хаврын уралдааны зохион байгуулалтыг өндөр түвшинд хангаж, зохих шатны Засаг дарга, салбар холбооны зөвшөөрөлтэй, вшөөрөлтэй, холбогдох төрийн байгууллагын оролцоог хангаж, уралдааны замыг засаж янзалсан зам дээр зохион байгуулах,

        4. 2015 оны хаврын уралдаануудад уралдаанч хүүхдийг даатгалд заавал хамруулан, зохих стандарт хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэлийг өмсүүлэх,

        5. “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдаан хүртэл буюу 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулах, нийт гишүүд, уяачдыг хууль бус зөвшөөрөлгүй уралдаанд оролцохгүй байх,  

        6. Тухайн аймаг, орон нутагт зохион байгуулсан хаврын уралдааны мэдээ тайланг ММСУХ-ны Ажлын албанд тухай бүр ирүүлж байхыг салбар холбоодод даалгаж байна.  

 

 АЖЛЫН АЛБА

 

ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН 50 ЖИЛИЙН ОЙ “ГОВИЙН БҮСИЙН ХУРД 2016 “ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгын Газрын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт зохион байгуулахаар болж 7 сарын 29-31 өдрүүдэд Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаатай хамтатган Өмнөговь аймгийн Цогццэций сум буюу алдарт Говь шанхын хурдны өлгий нутагт амжилттай зохион байгууллаа
2015 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдаанийг товлож, Монгол Улсын засгийн газарт уламжилахаар шийдвэрлэлээ. 2015 оны хурдан морины бүсийн уралдааны товийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилахаар тогтлоо.