Мэдээ мэдээлэл

АНЭУ-ЫН ЭЛЧИН САЙД ММСУХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АБДУЛЛАХ АБДУЛРАХМАН АЛТЭННЕЙЖИ МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГА, ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдуллах Абдулрахман Алтэннейжи Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар,  Ажлын албаны дарга Б.Батбаатар, Монгол Улсын Хөдөлмбрийн баатар, МУТМУ Д.Ганбаатар нарыг урьж 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр элчин сайдын яамандаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Абдуллах Абдулрахман Алтэннейжи Монгол Улсад морин тойруулга, сонгодог морин уралдааныг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, түүний дэд бүтцийг бий болгоход хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаа илэрхийлээд Монголд  Улсад Дубай хотын Хунтайжийн нэрэмжит морин уралдааныг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран зохион байгуулах,  АНЭУ-д холбооны зүгээс туршлага судлахад бүхий л талаар дэмжиж ажиллахаа цохон тэмдэглээд ойрын хугацаанд  Монголын морин спорт, уяачдын холбоон дээр ирж танилцаж, ажиллахаа илэрхийллээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан  холбооныхоо бодлого, үйл ажиллагаа, Монголын морин уралдааны өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар танилцуулаад сонгодог морин уралдааныг Монголд хөгжүүлэхээр санал гаргасан Элчин сайд Абдуллах Абдулрахман Алтэннейжи таны санал, санаачлагыг ажил хэрэг, болгоход бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагаагаа  хөгжүүлэх, хоёр талын харилцаатай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хөндөсний дотор Монгол Улсад морин тойруулга, сонгодог морин уралдааныг хөгжүүлэх, түүнийг дагасан аялал жуулчлалыг татах замаар  Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах зорилгоор талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, туршлага судлан, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар  тохиролцлоо.

 

Дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан "ARC DE TRIOMPHE" боллоо. Дэлхийн морьтны соёлын зүтгэлтнүүд Парис хотод чуулж байна.
ММСУХ-ны “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөн Багануур дүүрэгт болов Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 2012 оныг салбар холбоодыг бэхжүүлэх, хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдын санал бодлыг сонсох “МОНГОЛ УЯАЧ-3000”уяачдын зөвлөлгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.
ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ