Мэдээ мэдээлэл

АНЭУ-ЫН ЭЛЧИН САЙД ММСУХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АБДУЛЛАХ АБДУЛРАХМАН АЛТЭННЕЙЖИ МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГА, ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдуллах Абдулрахман Алтэннейжи Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар,  Ажлын албаны дарга Б.Батбаатар, Монгол Улсын Хөдөлмбрийн баатар, МУТМУ Д.Ганбаатар нарыг урьж 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр элчин сайдын яамандаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Абдуллах Абдулрахман Алтэннейжи Монгол Улсад морин тойруулга, сонгодог морин уралдааныг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, түүний дэд бүтцийг бий болгоход хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаа илэрхийлээд Монголд  Улсад Дубай хотын Хунтайжийн нэрэмжит морин уралдааныг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран зохион байгуулах,  АНЭУ-д холбооны зүгээс туршлага судлахад бүхий л талаар дэмжиж ажиллахаа цохон тэмдэглээд ойрын хугацаанд  Монголын морин спорт, уяачдын холбоон дээр ирж танилцаж, ажиллахаа илэрхийллээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан  холбооныхоо бодлого, үйл ажиллагаа, Монголын морин уралдааны өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар танилцуулаад сонгодог морин уралдааныг Монголд хөгжүүлэхээр санал гаргасан Элчин сайд Абдуллах Абдулрахман Алтэннейжи таны санал, санаачлагыг ажил хэрэг, болгоход бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагаагаа  хөгжүүлэх, хоёр талын харилцаатай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хөндөсний дотор Монгол Улсад морин тойруулга, сонгодог морин уралдааныг хөгжүүлэх, түүнийг дагасан аялал жуулчлалыг татах замаар  Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах зорилгоор талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, туршлага судлан, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар  тохиролцлоо.

 

ММСУХ-оос Монгол Улсын 2009 оны шилдгүүдийг тодрууллааММСУХ-оос Монгол Улсын 2009 оны шилдгүүдийг тодрууллаа ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Тухайн уяач, гал уяа, хамт олны бүтэн жилийн хөдөлмөр, нийгэмд үзүүлсэн нөлөө, улсын наадам болон бүсийн уралдаануудад үзүүлсэн амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн эцсийн шийд гаргадаг билээ.
МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЕСӨН УЯАЧ МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЕСӨН УЯАЧ
Удирдах ажилтны улсын II зөвлөлгөөн болов ММСУХолбоо удирдах ажилтны улсын 2-р зөвлөлгөөнийг 2012 оны 5-р сарын 12 нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.