Мэдээ мэдээлэл

2019 ОНЫ ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2019 ОНЫ ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

Монголын морин спорт, уяачдын холбоо 21 аймаг, нийслэл, дүүргийн шилдэг уралдаанч хүүхдүүдийг жил бүр шалгаруулж цагаан сарын баяраар шагналыг олгодог уламжлалтай билээ. 2019 оны шилдгүүдийн шагналыг Дэлхий нийтэд тархаад буй цар тахал COVID-19 буюу Коронавирусын улмаас хойшлогдоод байсныг 2020 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр буюу намрын дунд сарын хар бар өдөр төв холбоон дээрээ гардуулан өглөө. 

1. Батсайхан овогтой Хатансайхан                    Дорнод. Хэрлэн сум /Улс, бүсийн 1 түрүү 1 айраг/

2. Жаргалсайхан овогтой Отгонбаяр                 Завхан. Сонгино сум /Бүсийн 1 айраг, Бусад 1 айраг/

3. Батбулган овогтой Мөнх-Эрдэнэ                   Архангай. Өндөр-Улаан сум /Аймгийн наадмаас 4 түрү 6 айраг/

4. Мөнхбат овогтой Бат-Орших                           Увс. Түргэн сум /Бусад 11 түрүү, 28 айраг/

5. Жонш овогтой Бямбацогт                                Ховд. Зэрэг сум /Улсийн бүсийн 1 түрүү, 1 айраг, бусад 2түрүү 3 айраг/

6. Жамбалбавуу овогтой Өсөхбаяр                    Баянхонгор. Баацагаан сум /Бүсийн 1 түрүү, 1 айраг, бусад 2 түрүү, 3 айраг/

7.  Батсайхан овогтой Билгүүн                             Булган. Хутаг-Өндөр сум /Бүсийн 1 айраг, бусад 3 түрүү, 8 айраг/

8. Отгонбаатар овогтой Нармандах                    Говь-Алтай.Есөнбулаг сум /Бүсийн 2 айраг, бусад 10 айраг/

9. Алтангэрэл овогтой Батцэнгэл                         Дундговь. Хулд сум /Бүсийн 4 айраг/

10. Баяр-Эрдэнэ овогтой Очиргарьд                   Говьсүмбэр. Сүмбэр сум /Бүсийн 1 айраг, аймгийн 1 айраг/

11. Баянмөнх овогтой Төртогтох                          Булган аймгийн Худаг-Өндөр сум /Улс, бүсийн 1 айраг, бусад 1 түрүү,4 айраг/

12. Төмөрхүү овогтой Эрхэмбаяр                          Дархан-Уул. Орхон сум /Аймгийн 5 түрүү 6 айраг/

13. Шаравюмчин овогтой Эрдэнэбат                   Хэнтий.Баян-Адарга сум /Улс бүс 1айраг, аймгийн 3 түрүү/

14. Төрболд овогтой Төгөлдөр                               Сүхбаатар.Халзан сум /Бүсийн 1 айраг, бусад 3 айраг/

15. Мөнхбадрах овогтой Батсэлэнгэ                     Сэлэнгэ. Сүхбаатар сум /Улс бүс 2 айраг, аймгийн 2 айраг/

16.  Ганхуяг овогтой Сувд                                          Дорноговь. Сайншанд сум /Улс, бүс, аймгийн 3 түрүү, 5 айраг/

17. Цэрэнчимэд овогтой Амин-Эрдэнэ                 Өмнөговь. Цогтцэций /Улс, бүсийн 4 айраг/

18. Бөхбат овогтой Арагбилэг                                  Төв. Батсүмбэр сум /Улсын бүсийн 3 айраг, бусад 11 түрүү айраг/

19. Түмэнбаяр овогтой Шинэхүү                             Өвөрхангай. Богд сум /Улсын Бүсийн 1 айраг, бусад 1 түрүү,3 айраг/

20.  Шаймурат овогтой Тойлыбай                            Баян-Өлгий. Сагсай сум /Аймгийн 6 түрүү,2  айраг/

21. Отгонтуяа овогтой Ариунболд                          Завхан аймгийн Тэс сум /Бусад 6 түрүү,11 айраг/

22    У.Өсөхбаяр                                                             УБ хот Сонгинохайрхан дүүрэг /Улс 1 түрүү, бүсийн 2 айраг/

23.  Мөнгөнзул овогтой Мөнх-Оргил                      УБ хот Баянзүрх дүүрэг /Улс,бүсийн 3 түрүү, 2 айраг бусад 1 айраг/

24. Баярмаа овогтой Дагвадорж                             УБ хот  Сонгинохайрхан дүүрэг /Улс 1 айраг, Бүсийн 2 түрүү, 1 айраг, аймгийн 1 айраг/

Тэнгэрлэг нүүдэлчдийн язгуур их өв соёлыг бяцхан биедээ тээн хадгалж Цуут хурдан хүлэг морьдынхоо зоон дээр ассан гал мэт дүрэлзэн давхиж Монгол түмнийхээ “Хийморийн Сүлд” болсон 2019 оны шилдэг уралдаанч хүүхдүүддээ  Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар халуун баяр хүргэж, цаашдаа сурлага, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан азарганы бичлэг Газар газрын шандаст 193 хүлэг бүртгүүлснээс 172 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...
ММСУХ - Азийн Морин Уралдааны Холбооны гишүүн орон боллоо Гишүүн орнуудад зохион байгуулдаг үндэсний  болон бусад төрлийн морин уралдааны онцлог үйл явдал, тэдгээрийн үйл ажиллагааны талаар харилцан ойлголт авч,  дэмжих
Алдарт шарга азарганы төл даага түрүү магнай боллоо Алдарт шарга азарганы төл даага түрүү магнай боллоо