Мэдээ мэдээлэл

“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан соёолонгийн уралдааны албан ёсны цуваа

1.Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Шоовдорын Чулуунхүүгийн хонгор үрээг Б.Банди хүү унаж түрүү магнайд хурдлууллаа

2.Өвөрхангай аймгийн Баян.Өндөр сумын уугуул Аймгийн Алдарт уяач  Мандахын Мөнхбатын цавьдар халзан үрээг Г.Отгонбаяр хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн цавьдар үрээг Б.Мөнгөншагай хүү унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Цогхүүгийн Мөнгөншагайн зээрд үрээг Б.Мөнхдэлгэр хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Амгалангийн хээр үрээг Г.Энхболд хүү унаж айргийн тавд хурдлууллаа  

6.Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул Цэрэнгийн Цэвэгсүрэнгийн цавьдар үрээг уралдаанч хүү Мөнхсоёлын Ганжигүүр унаж хурдлууллаа

7.Төв аймгийн Борнуур сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Мөнхтөмөрийн Сайнзаяан хээр цоохор үрээг уралдаанч хүү Сайнзаяан Сүхбат унаж хурдлууллаа

8.Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Бат-Эрдэний Баянмөнхийн хүрэн үрээг уралдаанч хүү Оюунболдын Жамсүрэн унаж хурдлууллаа

9.Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Жанчивийн Самданжигмэдийн хонгор үрээг уралдаанч хүү Гэндэндоржийн Нангидмолом унаж хурдлууллаа

10.Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Пунцагийн Ганболдын хээр үрээг уралдаанч хүү Ганболдын Адъяатогтох унаж хурдлууллаа

ХУРДАН МОРИЙГ ТАВИХ,ЗӨВ ШУРГУУЛЖ, УЯЖ СОЙХОД ЮУГ ОНЦЛОН АНХААРАХ ВЭ? Хурдан хурц хүлэг морийг уяж сойж, уралдуулна гэдэг эрдэм мэдлэг, ур ухаан, уужим бодол...Их олон зүйлийг шаарддаг. Бид “Уяачийн эрдэм” булангаараа Монгол Улсын “Тод манлай уяач ”Д.Ононгийн “хичээл”-ийг цувралаар хүргэх болно. Та эндээс олон шинэ зүйлийг мэдэж мэдэрнэ гэдэгт итгэж байна.
ММСУХ ӨӨРИЙН ГИШҮҮД, УЯАЧИДАА БҮРТГЭЖ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ, ҮНЭМЛЭХ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ ММСУХ-ны гишүүд, уяачид ММСУХ-ны лого бүхий цул мөнгөн энгэрийн тэмдэг, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдын гарын үсэгтэй гишүүний үнэмлэхтэй байна.
Монгол улс-Азийн морин уралдааны холбооны гишүүн орон болж албан ёсны батламжаа гардан авлаа АМУХ-ны 33-р зөвлөлгөөнд дэлхийн 36 орны 1200 орчим морин спортын төлөөлөгчид оролцсоны дотор Олон улсын морин уралдааны холбооны ерөнхийлөгч Люьс Романет, Олон улсын олимпын хорооны төлөөлөгчид, морин спорт өндөр хөгжсөн Америк, Англи, Ирланд, Франц, Өмнөд Африк, Швед, Швейцари, Иран, Турк, ОХУ, Хятад гэх мэт орнуудын морин спортын холбоодын төлөөлөгчид морины зүтгэлтнүүд оролцлоо.