Мэдээ мэдээлэл

2019 ОНЫ 21 АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ШИЛДЭГ УЯАЧИД

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2019 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧИДДАА ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

ММСУХолбоо 21 аймаг, нийслэл, дүүргийн шилдэг уяачдыг жил бүр шалгаруулж цагаан сарын баяраар шагналыг олгодог уламжлалтай билээ.  2019 оны шилдгүүдийн шагналыг Дэлхий нийтэд тархаад буй цар тахал COVID-19 буюу Коронавирусын улмаас хойшлогдоод байсныг 2020 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр буюу намрын дунд сарын хар бар өдөр олголоо. 

1, Дорнод аймгийн Халхгол сум       Сүхбаатар овогтой Батмөнх /Улс, бүсийн 1 түрүү 1 айраг/

2. Завхан аймгийн Сонгино сум       Намсан овогтой Доржбат /Улс, бүсийн 1 айраг, бусад 1 айраг/

3. Архангай аймгийн  Өндөр-Улаан сум  Шаравжамц овогтой Бадамжунай /Аймгийн наадмаас 4 түрүү 8 айраг/

4. Увс аймгийн  Түргэн сум   Хасраа овогтой Сүхбаатар /Бусад 11 түрүү, 28 айраг/

5.Ховд аймгийн  Зэрэг сум   Бөхчулуун овогтой Баатарбилэг /Улсийн бүсийн 1 түрүү, 1 айраг, бусад 2 түрүү 3 айраг/

6.Баянхонгор аймгийн Бууцагаан сум   Галсан овогтой Болдбаатар /Улс 3 айраг, бүсийн 1 түрүү, 2 айраг/

7. Булган аймгийн Хутаг-Өндөр сум  Гаравсүрэн овогтой Гантулга /Бүсийн 1айраг, бусад 2 түрүү, 8 айраг/

8. Говь-Алтай аймгийн Дэлгэр сум  Алзахгүй овогтой Дэлгэржаргал /Бүсийн 2  айраг, бусад 7 айраг/

9. Дундговь аймгийн  Хулд сум  Баярсайхан овогтой Лхагва-Очир / Бүсийн 2 түрүү, 7 айраг/

10. Говьсүмбэр. Сүмбэр сум   Дашзэгвэ овогтой Баттулга /Бүсийн 1 айраг, аймгийн 3 айраг/

11.Орхон аймгийн  Баян-Өндөр сум    Жигжидсүрэн овогтой Золбоо /Улс, бүсийн 1 айраг, бусад 1 түрүү, 4 айраг /

12.Дархан-Уул аймаг    Цэдэн-Иш овогтой Отгонбаяр /Аймгийн 5 түрүү, 6 айраг/

13. Хэнтий аймгийн  Өмнөдэлгэр сум    Дандаахүү овогтой Мөнхчулуун /Бусад 1 түрүү, 3 айраг/

 14. Сүхбаатар. Халзан сум  Баяр овогтой Баттөр / Бүсийн 2 айраг/

15. Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар сум  Дагвасамбуу овогтой Очирсүрэн /Улс 1 түрүү, бүсийн2 айраг, аймгийн 2 түрүү,1  айраг/

 16. Дорноговь аймгийн Хөвсгөл сум     Доржренцэн овогтой Эрдэнэбат /Улсын 1 айраг/

17. Өмнөговь аймгийн Цогтцэций сум   Наранцэцэг овогтой Алдаржаргал /Улс, бүсийн 2 түрүү, 2 айраг/

18.  Төв аймгийн  Батсүмбэр сум     Батаа овогтой Бөхбат /Улсын бүсийн 3 айраг, бусад 11 түрүү айраг/

19. Баян-Өлгий аймгийн  Сагсай сум    Хайзымы овогтой Байболат /аймгийн 5 түрүү, 6 айраг/

20.  Өвөрхангай аймгийн  Богд сум  Ойдов овогтой Батжаргал /Бүсийн 1 айраг, бусад 3 түрүү, 4 айраг/

21.  УБ хот Сонгинохайрхан дүүрэг   Лхамсүрэн овогтой Мөнхсайхан / Улсын 1 айраг, бүсийн 1 түрүү/

22.УБ хот Баянзүрх дүүрэг  Юра овогтой Гантөмөр /Бусад 1 түрүү, 2 айраг/

23. УБ хот Сонгинохайрхан дүүрэг Пүрэвсүрэн овогтой Гантулга /Улс 1 айраг, бүсийн 2 түрүү 3 айраг, аймгийн 1 айраг/

2019 оны 21 аймаг, нийслэл дүүргийн шилдэг уяачаар шалгарч, шагнагдсан уяачиддаа  Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар халуун баяр хүргэж, Монголын цуут хурдан хүлэг морьдын ассан гал мэт хийморь таныг болон танай гал голомтыг өнө мөнхөд ивээж, адуу мал тань арвай буудай мэт үржиж, айраг сүү тань сүн далай мэт цалгиж байхын ерөөл өргөе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н их насны морь эрэмблэгдлээ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойд айргийн гуравт хурдалж, Дорноговь аймагт болсон Зүүн бүсийн уралдааны түрүү Төв аймгийн Баян-өнжүүл сумын уугуул Чойдогийн Батбадрахын “Ухаа” халзан морь 8 оноогоор өндөр чансаатай 9-н их насны 1-т эрэмблэгдэж байна.
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа 1. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Оёогийн Мөнхбатын зэгэл халзан азаргыг уралдаанч хүү Цагаандуламын Дэмүүл унаж түрүү магнайд хурдлууллаа. 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын хүрэн азаргыг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж аман хүзүүнд хурдлууллаа 3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Чоймболын Дэмчигцоодолын “Тэргүүн хонгор” хул азаргыг уралдаанч хүү Г.Батхүү унаж айргийн гуравт хурдлууллаа