Мэдээ мэдээлэл

ММСУХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, МУТМУ Ц.БАТСАЙХАН "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбоо Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аяныг улс орон даяар өрнүүлж байгаа билээ. Тус аянд морьтны соёлыг дээдлэгч нийт уяачдаа уриалан ММСУХолбооны Ерөнхийлөгч, МУТМУ Цогтын Батсайхан 5 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандив өргөж сайн үйлсийн аянд нэгдсэн Улсын цолтнууддаа морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөн Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбоонд зохион байгууллаа. ММСУХолбоо 2012 оныг салбар холбоодоо бэхжүүлэх жил болгон зарласнаар хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтэнгүүдийн санал бодлыг сонсох “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.
Эрлийз дунд насны түрүү, айргийн морьд тодорлоо Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины  уралдаан эрлийз дунд насаар эхэлсэн.
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн Саарал үрээг 11 настай уралдаанч хүү Б.Цогтжавхлан унаж түрүү магнайд хурдлууллаа