Мэдээ мэдээлэл

МАЛЫН ИХ ЭМЧ А.НАРАНБААТАР "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ"

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аяныг дэмжиж

малын их эмч Адъяагийн Наранбаатар тэргүүтэй "Морьтон" Үндэсний адууны клиникийн хамт олон 1 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандив өргөж сайн үйлсийн аянд нэгдсэн морин соёлоо дээдлэгч хамт олондоо морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монгол Улсын шилдэгийн шилдэгүүд Монгол Улсын Шилдгийн шилдэг салбар холбоогоор Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо
“Хөгнө Хан” хайрханы тахилга , Дамбын Хишигжаргалын МУМУяач цолны мялаалга наадам Тус наадмыг Булган аймгийн МСУХолбоо зохион байгуулж ,газар газрын 730 гаруй алтан туурт тоосоо өргөж , Улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж МУ-н Гарьд Б.Гончигдамба түрүүлж МУ-н Заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1.Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Доржпүрэвийн Ганхуягийн сартай хээр үрээг уралдаанч хүү 13 настай Р.Сүхбат унаж түрүүлгэлээ