Мэдээ мэдээлэл

АРХАНГАЙ АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Архангай аймгийн  МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. 

Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Архангай аймгийн  МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ММСУХ-оос Монгол Улсын 2009 оны шилдгүүдийг тодрууллааММСУХ-оос Монгол Улсын 2009 оны шилдгүүдийг тодрууллаа ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Тухайн уяач, гал уяа, хамт олны бүтэн жилийн хөдөлмөр, нийгэмд үзүүлсэн нөлөө, улсын наадам болон бүсийн уралдаануудад үзүүлсэн амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн эцсийн шийд гаргадаг билээ.
Үндэсний их баяр наадмын хурдан азарганы бичлэг Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойн баяр наадамд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Улсын наадамд өнөө жил газар газрын хурд цугласан нас бүр олон тоотой мордсон онцлогтой байв.
Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид шинээр төрөн гарлаа. Олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улс , бүсийн наадмуудаас түрүү, айраг авсан уяачдад улсын цол хүртээлээ.