Мэдээ мэдээлэл

ММСУХ-оос Монгол Улсын 2009 оны шилдгүүдийг тодрууллааММСУХ-оос Монгол Улсын 2009 оны шилдгүүдийг тодрууллаа

ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Тухайн уяач, гал уяа, хамт олны бүтэн жилийн хөдөлмөр, нийгэмд үзүүлсэн нөлөө, улсын наадам болон бүсийн уралдаануудад үзүүлсэн амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн эцсийн шийд гаргадаг билээ.

Өнгөрөгч 2009 оны амжилтаар хэн хэн шалгарч “Оны шилдэг” болсныг дор товчоолон нийтэллээ.

 Оны шилдэг уяачаар “Манлай уяач” С.Ганхуяг

   /Улс, бүсээс-3 түрүү, 8 айраг /

                                           

Оны шилдэг гал- уяагаар “Талын хүлэгч” гал уяа

 

Оны шилдэг салбар холбоогоор Завхан аймгийн “Очирваанийн хүлэг” МСУХ

 

Оны шилдэг залуу уяачаар “Дорнын унага” гал уяаны уяач Т.Батзориг  /Улс,бүсээс 8 айрагтай/

 

Оны шилдэг ивээн тэтгэгчээр

- Д.Дагвадорж  ”Таван толгой транс” ХХК-ийн захирал

- Б.Наранхүү     ”Мон-Уран”ХХК-ийн захирал

- П.Мэндбаяр    “Авзага трейд” ХХК-ийн захирал тус тус шалгарлаа.

 

Оны шилдэг 9 хурдан морь унаач хүүхэд

 

1. Оюунгэрэлийн Баярбаатар 13 настай Дорнод аймаг Цагаан-Овоо сум

                                                /Дорнын унага/ гал уяа

2. Пүрэвжавын Энхтөр 17 настай Улаанбаатар хот

                                                /Талын хүлэгч/ гал уяа

3. Болдбаатарын Адьяабазар 12 настай Сүхбаатар аймгийн Баруун-урт сум

                                                 /Агт-Эрдэнэ/ гал уяа

4. Цолмонгийн Лхагвасүрэн 14 настай Архангай аймгийн Их тамир сум

                                                /Түмний эх/ гал уяа

5. Золбаярын Шинэбаяр 10 настай Төв аймгийн Баян-өнжүүл сум

                                               /Түмний эх/ гал уяа

6. Батбаярын Мягмарсүрэн Өвөрхангай аймгийн Тарагт сум

                                              /Босоо хүлэг/ гал уяа

7. Отгонбаярын Ганзориг 13 настай Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум

                                              /Зоос гал/ гал уяа

8. Бат-очирын Ариунболд 14 настай Төв аймгийн Баянцогт сум

                                              /Итгэлт-Орших/ гал уяа

9. Цасхүүгийн Алтанхундага 11 настай Төв аймгийн Баянжаргалан сум

                                              /Макс гал/ гал уяа

 

Монгол түмний шимтэн үздэг “Битүүний барилдааны” үеэр Монгол бөхийн өргөөнд ММСУХ “Оны шилдэг уяач”, “Шилдэг унаач хүүхдүүд”, “Шилдэг гал”, “Шилдэг ивээн тэтгэгчид”-дээ өөрийн шагналаа гардуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу шагналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар гардууллаа. ММСУХ “Оны шилдэг уяач” “Шилдэг ивээн тэтгэчид”-дээ өгөх шагналыг ММСУХ-ны тусгай шагнал “Амгай зуузай, эмээлийн баавар, хусуур, дөрөө” зэргээс бүрдсэн нандин сайхан дурсгалын иж бүрдэл дагалддаг.

 

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо уриалга гаргав. Монгол орны ихэнх нутагт цас зуд нүүрлэж, зарим аймагт гамшгийн байдалтай байгаа энэ цаг үед Монголын Морин Спорт Уяачдын Холбооны гишүүд, нийт уяачиддаа болон хурдан морь сонирхогч та бүхэндээ хандан уриалга гаргаж байна.
“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан соёолонгийн уралдааны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Шоовдорын Чулуунхүүгийн хонгор үрээг Б.Банди хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
Баруун бүсийн хурдан морины уралдаан Увс аймаг Увс аймгийн Улаангом хотноо 2011 оны 07 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.