Мэдээ мэдээлэл

БУЛГАН АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

 Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Булган аймгийн "Булганхангай" МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. 

Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Булган аймгийн "Булганхангай" МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Батхүрэлийн Бат-Өлзийгийн хээр даагыг Г.Тэмүүжин унаж түрүү магнайд хурдлууллаа
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Г.Доржцэрэнгийн Хонгор халзан үрээг уралдаанч хүү Мөнгөнсүх унаж түрүү магнайд хурдлууллаа