Мэдээ мэдээлэл

Кентаки Дерби 5 дугаар сарын 1 ний өдөр болно

Америкийн Гурван Титмийн эхний уралдаан болох алдарт Кентаки Дерби 5 дугаар сарын 1 ний өдөр эхлэх гэж байна.

1875 оноос эхлэн зохиогдож байгаа Кентаки Дерби ойртох тусам мэргэжилтнүүд болон морины хорхойтнуудын ярианы гол сэдэв нь түрүү хүлгийн таавар, ялангуяа Лүүкин эт Лаки болоод байна. Өчигдөр Кентаки Дерби-д уралдах 20 хүлгийн байрлал тодорсон байна. Эскиндаръя-г уралдахгүй гэж зарласнаас хойш гол фаворит болсон Лүүкин эт Лаки 1 дугаараас уралдах болжээ. 2 дахь фаворит Сидни’с Кенди 20 дугаараас гарах болсон байна.

 

 

 1900 оноос хойшхи уралдаануудын түүхэн баримтаас үзэхэд 1 болон 5 дахь байрлалаас гараанд гарсан хүлгүүд хамгийн олон буюу тус бүр 12 удаа түрүүлсэн байна. Эдгээрийн дараа 4, 8, 10 гэсэн байрлалаас гарсан хүлгүүд тус бүр 10 удаа түрүүлжээ. Харин 17, 19 дугаараас түрүүлж байсан тохиолдол одоогоор гараагүй байгаа ажээ. 20 гэсэн байрлалаас 2 хүлэг түрүүлж байсан ба сүүлийнх нь 2008 оны түрүү Биг Браун юм.

 

Лүүкин эт Лаки нь өмнөх жилийн амжилт, энэ жилийн бэлтгэлийн давхил дээр үзүүлж байгаа амжилт, Эскиндаръя уралдахгүй болсон, 1 гэсэн байрлалаас гарах болсон гээд олон шалтгааны улмаас түрүүлэх магадлалтай хамгийн гол нэр дэвшигчээр тодроод байна.

“Монгол морь-3000” хурдан морины уралдаан,10.000 морьтон Монголчуудын их жагсаал хөтөлбөр Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” монголын үндэсний хурдан морины уралдаан,10.000 морьтон Монголчуудын их жагсаал
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа 1.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гаравсүрэнгийн Гантулгын хээр даагыг уралдаанч хүү 12 настай А.Нармандах унаж түрүүлгэлээ
УЯАЧДЫН ӨДӨРТЭЙ БОЛНО ММСУХ -ны салбар холбоод 2010 оны улсын алдар цолны болзол хангасан уяачдынхаа тодорхойлолт,холбогдох бичиг баримтыг холбооны ажлын албанд ирүүлнэ үү. ММСУХ -ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн