Мэдээ мэдээлэл

"Бөртэ чоно-2019" цомын эзэн боллоо.

Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ Чоно 2019" ёслолын ажиллагаа 2019.12.13-ны өдөр "Корпорейт-2" зочид буудлын Концертын их танхимд зохион байгуулагдлаа.

2002 оноос эхлэлтэй "Бөртэ Чоно" Тэргүүн дээд шагналын ёслолын ажиллагаа нь өдгөө 18 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Монголын Үндэсний Олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол “Бөртэ Чоно” наадмын 2019 оны “Үндэсний шилдэг салбар холбоо”-гоор Монголын морин спорт, уяачдын холбоо шалгарлаа.

"Үндэсний шилдэг салбар холбоо"-гоор шалгарч Бөртэ-Чонын эзэн болсон ММСУХ түүний 21 аймаг, 330 сум, нийслэл дүүргийн салбар холбоод болон түүний үе үеийн удирдлага, гишүүд, нийт уяачиддаа, хурдан морины зүтгэлтэн, уралдаанч бяцхан хүүхдүүддээ халуун баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН

                                                   ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

Хурдан морины уралдааны дүрмэнд өөрчлөлт оров. Хүүхэдгүй ирсэн морийг 5 байраар ухрааж барина. -Уралдааны зай хэмжээг тухайн жилийн зуншлага,цаг агаарын байдал,давхар уяаны онцлог зэргийг харгалзан үзэж уян хатан хэлбэлзэлтэй тогтоож өгөх. Тухайлбал: Азарга 22-24 км Их нас 24-26 км Соёолон 22-24 км Хязаалан 15-17 км Шүдлэн 12-14 км Даага 10-12 км -Хүй долоон худгийн хурдан морины уралдааны замыг төрийн хамгаалалтанд авах. Уг дүрмэнд өөрчлөлт оруулах саналыг ММСУХ -оос Монгол улсын Засгийн газарт хандан гаргасан байна.
Хамгийн азтай уяач Турк улсад аялах эрхийн бичгээр шагнууллаа Монголын уяачдыг халуун дулаан баярт умбуулдаг уяачдын шинэ жилийн цэнгүүнийг Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 2 дахь удаагаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Холбооны үйл ажиллагааг дэмжиж ажилласан хүмүүст талархал илэрхийлж байна. Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын урилгаар АМУХ-ны дэд ерөнхийлөгч, Олон улсын морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Гай Сержант Монгол улсад 2011 оны 11-р сарын 20-24-нд 4 хоног айлчилсан билээ.