Мэдээ мэдээлэл

Олон улсын морин уралдааны холбооны 53 дахь их хурал Франц улсын нийслэл Парис хотод боллоо.

Монголын морин спорт, уяачдын холбооны төлөөлөгчид Олон улсын их хуралд Монгол улсаа төлөөлж оролцлоо.

Франц улсын нийслэл Парис хотод Олон улсын морин уралдааны холбооны 53 дахь их хурал 2019 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд боллоо. Тэртээ 1963 онд Парис хотноо анхны хурлаа хийж байсан бөгөөд тухайн үед 9 орны 14 төлөөлөгч оролцож байсан бол энэ удаагийн хуралд 50 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаагаас дэлхийн хурдан морины хөгжил эрчимжиж олон улсын морин уралдааны үйл ажиллагаа өргөжин тэлж буйг харж болохоор байна. Хурлыг нээж олон улсын морин уралдааны холбооны тэргүүн Луис Романет үг хэлэхдээ Морин уралдааны хөгжлийн замд ямар нэгэн саад бэрхшээл гарах үед бил хамтын хүчээр үргэлж давж ирсэн юмаа гэдгийг онцлоод хуралд оролцогсдод амжилт хүссэн юм. 

 

Үндэсний их баяр наадмын хурдан эрлийз доод насны цуваа 1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын бор халзан даагыг 10 настай Батбилэгийн Буяндэлгэр хүү унаж түрүүлгэлээ
МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА. Хурдан морины гэрэл зурагчин Ч.Ганболд"Алтан гадас" одонгоор шагнууллаа.
Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VI” уралдаан 2013.07.20 нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харгантын хөтөлд болно Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VI” уралдаан 2013.07.20 нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харгантын хөтөлд болно